Ажилгүй гэдгээ яаж хэлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Ажилгүй гэдгээ яаж хэлэх вэ?

Эдийн засгийн хямралын үед залууст шинэ харилцаа тогтоох амаргүй болоод байгаа гэнэ. Хэрэв  та ажилгүй болж “ Юу хийдэг вэ ? “ гэсэн асуултанд хариулах амаргүй байгаа  бол доорх  зөвлөгөөг уншаарай.  

Асуулт: Юу хийдэг вэ? Хэрэв хийхээр төлөвлөсөн өөр зүйл байхгүй л бол  энэ хүртэл юу хийж байснаа хэл. Хэдий ажлаас халагдсан ч танд  эзэмшсэн мэргэшил, туршлага чинь байгаа гэдгийг сана. Өөр нэг хувилбар бол одоогийн байр суурь биш, өөрийн хүсэл сонирхол, зорилгоо хэл. Гэхдээ та байцаалтанд орж байгаа биш болзож байгаа гэдгээ сана. Танд хэрэгтэй зүйл  бол бүхэл амьдралаа ярих биш   та хоёр таарч тохирох эсэхээ олж мэдэх юм.
Асуулт: Та хаана ажилладаг вэ?
Энэ мэдээж бүжиглэхтэй адил амаргүй байх болно. Тиймээс та үнэнээ хэлэх байх.  Харин үүний оронд зүгээр л “ Яг одоо миний хийж байгаа ажил бол ажил хайх. Гэхдээ хаана ажиллахаа шийдэхийн өмнө олон шинэ  хүмүүстэй уулзах надад  их сонирхолтой байгаа. Хөгжилтэй байх нь ямар ч үед гол түлхүүр болдог. Хэн ч азгүй амьтантай уулзахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс долоон булчирхайгаа дэлгэхгүй ч шударга нээлттэй бай.

Асуулт: Ажилгүй болоод хэр удаж байгаа вэ ?

Хамгийн сайн хариулт бол үнэнээ хэлэх. Гэхдээ өөдрөг хариулт байх ёстой. “ Би яг хэзээ ажилтай болохоо мэдхгүй байна. Би уйгагүй ажил хайж, надад тусалдаг хүмүүс ч олон байгаа. “ Тэгвэл тэр таны хичээл зүтгэл, оролдлогыг үнэлж магад. Учир нь та өөрийгөө залхуу биш, идэвхи санаачлагатай гэдгээ харуулна. Та болзоондоо шүүмжлүүлж, дарамтлуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Ажилгүй байгаа чинь шүүмжлэлийн сэдэв болж болох ч болзоон дээр биш. Та бусдын бодлыг тааж чадахгүй ч өөрийгөө зөвөөр ойлгуулж чадна. Шүүмжлэл хаа сайгүй л байдаг. Тийм болохоор бид хэн болох, бид амьдралдаа юу хүсдэгээ бусдын санаа бодлоос дээгүүр тавьдаг юм. Өөрийгөө  хэрхэн ойлгож байгаагаас их зүйл шалтгаалдаг. Тухайлбал  та авьяас чадвартай, хариуцлагатай ажилтан байгаад саяхан ажилгүй болсон бол эргээд хэн байснаа бодох хэрэгтэй. Хэрэв болзож буй хүнд чинь ажилгүй болсон чинь таалагдаагүй бол тэр танд тохирох хүн биш гэсэн үг.  

Түүнд баяртай гэж хэл.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж