Хар тамхины гэмт этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хар тамхины гэмт этгээдүүдийг баривчилжээ

Нигерийн цэрэг, цагдаа нийлсэн хүчнийхэн тус улс дахь исламын шашинт “Боко Харам” бүлэглэлийн хар тамхины нууц ажиллагаа явуулж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ. Олон улсын хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагын мэдээлснээр хууль бус  хар тамхины наймаа хийдэг гэмт этгээдүүд гол төлөв Нигерийн зүүн хойд хэсгээр байрладаг байна.

Цагдаа нарын мэдээлснээр Нигерт “Боко Харам”-ын хар тамхины гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа 2009 оноос хойш идэвхжиж эхэлсэн бөгөөд дээрх хэрэгтэй холбоотой олон мянган хүний амь эрсдээд байгаа юм. Харин сүүлийн үед Нигерийн Засгийн газраас хууль бус гэмт хэрэг, хар тамхитай хүчтэй тэмцэхээр Засгийн газрын цэргүүд болоод цагдаа гарыг олноор дайчилж байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа  ихэвчлэн цаг агаарын таатай нөхцөл байдалд идэвхиждэг байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж