Эван Рэйчел Вуд нууцаар хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Эван Рэйчел Вуд нууцаар хуримлажээ

Жүжигчин Эван Рэйчел Вуд, Жейми Белл нар аравдугаар сарын 30-нд Калифорни мужид сэмхэн хуримлажээ. Тэд гэр бүл, ойр дотны найз нөхдийн хүрээнд олны нүднээс нууцаар хуримласан тухай жүжигчин бүсгүйн найз хэвлэлийнхэнд ам алдсан гэнэ. Хуримын ёслол цөөн хэдэн хүндтэй зочдын хүрээнд цомхон, даруухан болж өнгөрчээ. Хосууд хуримын ёслолоос өмнө өнгөрсөн сарын 16-нд Беверли Хиллзийн бүртгэх товчооноос гэрлэлтийн баталгаагаа авсан юм.

Жүжигчин хосуудын хувьд энэ гэрлэлт анхных нь боловч Эван Рейчел Вуд 2010 онд дуучин Мэрилин Мэнсонтой сүй тавьж байжээ. Гэвч тэд гэрлэж амжилгүй салсан байна. Эван Рэйчел Вуд, Жэйми Белл нар анх “Green Day” хамтлагийн "Wake Me Up When September Ends" дууны видео клипэнд дурлалт хосуудын дүрийг бүтээх үеэр танилцжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж