У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл үү?

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл үү?

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өнөөдөр өглөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах тухай хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэрхүү хүсэлтдээ У.Хүрэлсүх эрүүл мэндийн шалтгааны улмаас гачигдал гарсан тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлж өгөхийг хүсчээ.

Хуулийн дагуу УИХ-ын гишүүн нас барсан, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх тохиолдолд УИХ-ын тухай хуульд зааснаар намын жагсаалтад бичигдсэн дараагийн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх юм байна. У.Хүрэлсүх нь УИХ-д сонгогдохдоо намын жагсаалтаар нэр дэвшсэн тул ийнхүү бүрэн эрхээсээ татгалзсанаар МАН-ын гишүүн Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангараг өргөх болж байна. УИХ-ын гишүүнээс татгалзахыг хүссэн тохиолдолд УИХ-ын дарга УИХ-ын тухай хуулийн дагуу шийдвэр гаргаж, хүсэлт гаргасан гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг тангараг өргүүлэх шийдвэр гаргах юм байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж