Хар салхины гамшгаас үүссэн үерийн улмаас Нью-Йоркийн шатахуун түгээх газруудын 50 хувь нь хаалгаа бариад байгаа бол Нью-Жерсид 80 хувь нь хаагджээ.
Сэнди хар салхи Америкийг дайран өнгөрсний дараагийн өдрөөс гамшигт өртсөн муж, хотуудыг сэргээн засах, хохирлыг арилгах, хүмүүсийг аварч, эрж хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Хар салхины гамшгийг арилгах ажлын хүрээнд Нью-Йоркийн хязгаарлагдмал метроны үйлчилгээ өчигдрөөс хэвийн ажиллагаандаа ороод байгаа бол өмнөд хэсгийн долоон метроны дөрөв нь үерийн усанд автсан хэвээр байгаа аж. Гэхдээ галт тэрэгний үйлчилгээ хэвийн ажиллагаандаа эргэн оржээ. Мөн авто замууд үерт автаж, эвдэрч гэмтсэн байгаа учраас авто тээврийн үйлчилгээ боогдсон хэвээр байна.