Их британийн амралт сувиллын Борнмут хотноо кураш бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах VII тэмцээн болж өндөрлөлөө. 16 хүртэлх насны охид, хөвгүүд дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд манай улсаас Г.Пүрэвбаатар, охидоос Мөнхжаргал нар дэлхийн аварга болсон байна. Харин Узбекистаны тамирчид энэ тэмцэнээс таван алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлжээ
Т.МАША