Хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгана

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгана

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт өнгөрсөн лхагва гаригт анги нэгтгэлийн удирдлагуудтай хуралдаж, бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт хийсэн байна. Тухайлбал, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгахаар болжээ. Эргүүлийн цагдаа нар өөрийн хянах ёстой газраа манахаас биш, хажуугийн болоод дүүрэг хороонд хэрэг гарвал очдоггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, нөгөө талаар хэсгийн байцаагчтайгаа уялдаатай ажиллаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна. Тиймээс Хөдөлгөөнт эргүүлийн газрын мянга гаруй алба хаагчийг нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтэс, албадуудад хуваарилжээ. Мөн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийг хүн амын тооноос хамаарч өргөжүүлэх юм байна.
 

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж