Оросын Норилск Никель ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Оросын Норилск Никель ашигтай ажиллажээ

Оросын палладиум, никель үйлдвэрлэгч “Норилск Никель” компани 2009 онд 2.65 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэж мэдээллээ. Металын ханш унасантай холбоотойгоор тус компани  2008 онд 555 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэж мэдээлж байсан. Түүнтэй холбоотойгоор “Норилск Никель” ажиллах хүчнийхээ зардлыг 25 хувиар бууруулж байсан юм. “Норилск Никель” компанийг Олег Дерипаскагын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Русал” компани болон Владимир Потанины “Интеррос” компаниуд эзэмшдэг. 2009 оны сүүл гэхэд өрийнхөө хэмжээг 6.4 тэрбум ам.доллараас 5.3 тэрбум ам.доллар болгож бууруулсан гэж “Норилск Никель” мэдэгдсэн. Энэ жил тус компани гурван тэрбум ам.долларын зээлээ эргүүлэн төлөх хэрэгтэй байгаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж