Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяангийн асуудлаар өнөөдөр МАХН өөрийн байрандаа 11.00 мэдээлэл хийхээр болжээ. Хуралд намын удирдлагууд оролцож, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэх юм байна. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанг АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхлээд байгаа юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН