
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар суудлын галт тэргэнд өчигдөр гал гарсан байна. Уг чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу 17.00 цагт хөдлөх байсан ч галт тэрэгний толгой хэсэгт гал гарсан учир хуваарьт цагаас саатжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Зүтгүүрийн толгойд моторын хэсэгт гал гарсан тул галт тэрэгний толгой хэсгийг салгаж, галыг нь унтраасан. Суудлын галт тэрэг хоёр цаг гаруй саатсан. Тиймээс шинэ зүтгүүрт залгасан. Галын шалтгааныг тодруулахаар техникийн комисс шалгаж байна” гэв.