
Арваннэгдүгээр сарын 6-нд америкчууд ирэх дөрвөн жил энэ том гүрнийг удирдах төрийн тэргүүнээ сонгоно. Цагаан ордны суудлын төлөө өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама, Массачусетс мужийн захирагч асан Митт Ромнитай өрсөлдөнө. Обамагийн хувьд энэ сонгууль нь нэг ёсны итгэл үзүүлсэн бүх нийтийн санал асуулга болох ёстой. Обамагийн өнгөрсөн дөрвөн жил ямаршуухан өнгөрсөн бэ?
Сонгуулийн кампани тус оронд жил гаруй үргэлжилж байна. Энэ бүх хугацаанд нэр дэвшигчдийн өрсөлдөөний нэн тэргүүний асуудал нь эдийн засаг байв. Барак Обама, Митт Ромни (мөн тэдний түншүүд Жо Байден, Пол Райан) нар телевизийн халз мэтгэлцээнд энэ сэдвийг голчлон хөндсөн. Эдийн засгийг удирдах тал дээр Обама өрсөлдөгчдөө ялагдаж байна гэх ерөнхий дүр зураг бий. Товчхондоо бол улсын эдийн засгийг уналтад оруулсан хүн нь ерөнхийлөгч гэнэ.
Обама 2009 онд албан тушаалдаа аваад өмнөх ерөнхийлөгч бага Жорж Бушаас гүнзгий уналттай эдийг засгийг хүлээн авсан юм. Худалдааны яамны мэдээгээр дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) бодит хэмжээний уналт 2008 оны эхний улиралд 1,8 хувьтай болсон байжээ. Тэр жилийн сүүлийн гурван сард нь ДНБ 8,9 хувиар буусан нь 1959 оноос хойших хамгийн муу үзүүлэлт байв. Тэр үеэр уналт нь 10,4 хувийг зааж байсан гэдэг.
Бушийг зөвтгөн зөөлрүүлэхэд АНУ-ын хямрал нь дэлхийн эдийн засаг унасантай холбоотой байв. Гэлээ ч шинэ ерөнхийлөгчийн өмнө маш ээдрээтэй үүрэг ирээд байлаа. Сөрөг хандлагыг Обамагийн засаг захиргаа эхний жилдээ өөрчилж чадав. 2009 оны гуравдугаар улиралд ДНБ-ний өсөлт 1,4 хувь болсон юм. Дараалаад АНУ-ын эдийн засаг улирал бүрд 2.2 хувийн өсөлттэй байлаа. Хамгийн амжилт харуулж чадаагүй үе нь 2011 оны эхний гурван сар болов. Тэр хугацаанд эдийн засгийн өсөлт 0,1 хувийг заажээ. Ерөнхийдөө бол Обама улс орныхоо эдийн засгийг уналтаас гаргах үүргээ биелүүлж чадсан гэж болно.
Ажилгүйдлийн эсрэг жагсаалд оролцогч. Фото Reuters
Ажилгүйдлийн төвшин (сарын үзүүлэлтээр) Бушийг ерөнхийлөгч байх үеэр нэмэгдэж эхэлснийг Хөдөлмөрийн яамны мэдээнээс нь харж болно. Бушийн сүүлчийн хоёр жилд (2007 – 2008) байдал улам доройтжээ. 2007 оны сүүлд ажилгүйдлийн нэмэгдэл нь бага оны эхний 4,6 хувиас дөнгөж 5 хувь болсон байлаа. Гэхдээ хандлага нь хүчээ авч 2008 оны сүүлд таваас 7,3 хувьд хүрсэн байв. Обама ажлаа авсан 2009 онд хандлага нь үргэлжлэн жилийн сүүлд 9,9 хувь болсон ба аравдугаар сард нь 10 хувийг заасан юм. Тэр нь оргил нь байв. Дараа нь ажилгүйтэл тогтмол биш юм гэхэд уруудаж иржээ. 2010 оны сүүл рүү түүнийг 9,4 хувьд хүргэв. 2011 оны эцэст үзүүлэлт 8,5 хувь боллоо. Энэ жилийн есдүгээр сард тогтмол ажилгүй хүмүүсийн тоо хүн амын 7,8 хувьтай байна.
Ийм маягаар албан бусаар бол Обамагийн үед ажилгүйдлийн төвшин өөрчлөгдөөгүй эхэнд байсан 7,8 хувь нь хэвээр байна. Үнэн хэрэгтээ ерөнхийлөгч өмнөх хүнийхээ ажлын үеэр өсөөд 1983 оноос хойш хамгийн өндөр байсан тэр сөрөг хандлагыг нугалж чаджээ.
Обамагийн хаягаар ирж байгаа шүүмжлэлийн гол пункт нь улсын өрийн хяналтгүй өсөлт юм. Энэ жилийн есдүгээр сард тэр нь 16,015 их наяд долларын төвшинд бүртгэгдэн түүхэн дээд амжилт тогтоов. Үнэн хэрэгтээ, ерөнхийлөгчийн бүрэн биш дөрвөн жилийн хугацаанд өр нь 1,5 их наяд доллараар тогтвортой өссөн юм. Үүний улмаас Цагаан ордон улсын өрийн лимитийн 16,394 их наяд болгохоор ширүүхэн тэмцсэн юмтриллиона долларов. Впрочем, подобная. Гэхдээ бол энэ үйлдэл нь АНУ-ын хувьд стандарт болсон бөгөөд 43 жилийн турш тэр нь өсч байна. Хамгийн сүүлтд сөрөг динамикийг 1969 онд харуулж байжээ. Тэр цагаас хойш энэ үзүүлэлт 40 гаруй удаа нэмэгдсэн юм.
Бага Жорж Буш 2000 онд ерөнхийлөгч болох үед улсын өр 5,6 их наячд байв. Тэгээд л улсын зээл эрс өсөөд эхэлсэн ба жилд 500 тэрбумаар өсөж байгаад 2008 онд шууд л гурван их наядаар нэмэгджээ. Обамаг ерөнхийлөгч болоход т өрийн хэмжээ 11 их наядаас дээгүүр болсон байлаа.
Эдийн засгийн хямралын үр дагаварыг арилгах тэмцэлдээ шинэ ерөнхийлөгч ардчилагчид олонх байсан Конгрессийн тусламжтайгаар төрийн зардлыг ихэсгэсэн хэд хэдэн хөтөлбөрийг батлуулсан байв. Тэр нь хэдэн жилээр хувиарлагдсан байсан ч төсвийн алдагдлыг нэмэгдүүллээ. Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын олонхаио алдсаны дараа Цагаан ордон бүгд найрамдахчуудын шахалтаар төрийн зардлыг багасгах 10 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо.
Тийм хүчин чармайлт гаргаж байгаа ч зээлийн төвшин нэмэгдсээр байх болно гнэ шинжээчид хэлж байгаа. Бас л эсрэг талын шаардлагаар хүлээн авсан татвар бууруулах шийдвэр нь энэ өрийн хэмжээг нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэн улсын өр болон зээлийн чадварын чансаа нь тус орны түүхэнд анх удаагаа түүхэн дээд хэмжээг заажээ.
Эрүүлийг хамгаалахын шинэчлэлийнх нь төлөө Обамаг бас л ширүүн шүүмжлэн хөтөлбөрт нь Obamacare гэсэн хоч баттай наалдсан байгаа. Хөтөлбөр хичнээн зөрөлдөөнтэй байсаныг ардчилагч нарын хяналтад байсан Конгрессийн хоёр танхим түүнийг батлахын тулд бараг нэг жил зарцуулсан нь гэрчилнэ. Түүгээр ч барахгүй 2010 оны гуравдугаар сард хөтөлбөрийг батлахад Обамагийн намынхан нь ч эсрэг санал өгч байв.
Шинэчлэлийн утга нь эрүүл мэндийн даатгалд аль болох олон америкчуудыг хамааруулах явдал. Тэр далайц нь эмчилгээндээ өндөр зардал гаргаж чадахгүй ядуусийг хамрах ёстой. Тэр нь хүн болгонд таалагдаагүй. Эмнэлэгийн даатгалын полисийг тэд заавал худалдан аваха болж байгаа юм. Төлбөр хийж чадахгүй хүмүүсийг нь улсаас дэмжих юм. Энэ хөтөлбөрийн мөргөөныг полисийг заавал авах, түүний төлбөрийг хийх зэрэг санхүүгийн асуудал үүсгээд байгаа юм. Татгалзвал торгуультай. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг их наяд доллар хэрэгтэй болно. Дараа нь энэ шинэчлэл мөнгө хэмнэх хэрэгсэл болж магадгүй нь шүүмжлэл их гаргаж байгаа билээ. Эцэст нь хөтөлбөрийн Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шаардлага тавигдсан ч Дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард түүнийг бараг тэр чигт нь үлдээсэн байгаа.
Обама ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа тэр сексийн цөөнхөд тэвчээртэй ханддагаа нуугаагүй байлаа. Сенатор байхдаа ч ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах талаар хэлж байв. Харин смонгуулийн кампанийнхаа үеэр тэр санаа бодлоо хязгаарласан байлаа. Гэхдээ тэрээр гей, лесби нарт цэргийн алба хаахыг хориглосон хоригийг не говори цуцлана (Don"t Ask, Don"t Tell – "Бүү асуу, бүү ярь” гэсэн зарчим) гэж амласан юм. Ерөнхийлөгч болоод тэр амлалтаа биелүүлж чадаагүй. Хууль тогтоочид түүний эсрэг байв. Хэрэг явдалд Пентагон оролцсоноор тэд ухарч хоригийг албан ёсоор 2011 оны намар цуцалсан билээ. Ижил хүйстний гэрлэлтийн талд ерөнхийлөгч дэмжих талдаа зогслоо.
Тэр цагаар үр хөндөлтийн бас нэг асуудал дуулиантай явагдав. Энэ жилийн эхээр Обама жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг албан хаагчдын эрүүл мэндийн даатгалын багцад оруулахаар шийдвэрээ гаргасан байгаа. Католик шашинтай холбоотой байгууллага үүний эсрэг зогссон юм. Обама тохиролцоо хийн католикийн байгууллагын ажилтнуудын жирэмснээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг даатгал төлнө гэсэн байв. Үүнээс цааш асуудал явсангүй. Жирэмслэлтийг таслахын эсрэг байдаг уламжлалтай бүгд найрамдахчуудаас гадна ардчилагч нар ч Обамагийн эсрэг байв.
Түүний хувьд бас нэг ээдрээтэй асуудал нь цагаачлал. Үүнд ардчилагчид зөөлөн ханддаг уламжлалтай. Тэд цагаачдын хэсэгт улс орондоо үлдэн нийгэмд тустай байх эрх өгдөхийн төлөө байгаа. Ийм байр сууринаас аль эрт 2001 онд Конгресст DREAM Act хуулийн төсөл өргөн баригдсан ч батлагдаагүй л байна. Асуудлыг шийдэхийн тулд эрүүгийн хэрэг үйлдсэн цагаачдыг л нутгаасаа албадан гаргана гэж Обамагийн засаг захиргаа эхлээд зарласан юм. Энэ жил Обама хууль бусаар цагаачлагч бараг хоёр сая хүнийг албадан буцаах хугацааг хоёр жилээр сунгасан хөтөлбөр бий болгожээ. Гэхдээ олон муж энэ талаар өөрсдийн хатуу хуулийг мөрддөг.
Сонгуулийн амлалтдаа тэр Гуантанамо баазын шоронг хаана гэсэн юм. Ерөнхийлөгч болоод обама тэр шоронгийн хоригдлуудыг АНУ-ын нутагт 2010 оны нэгдүгээр сард авчран шударгаар шүүнэ гэсэн байв. Гэтэл тэр нь тийм амар биелэх аргагүй эд байв. Аюултай гэмт хэрэгтнүүдийг нутагтаа авахгү%й гэж орон нутгаас эсэргүүцэл их гарлаа. Мөн хэрэг тулгаагүй хоригдлуудыг яах ёстойг эрх баригчид шийдээгүй байна. Парламетын олонх болсон бүгд найрамдахчууд Гуантанамо арлын хоригдлуудыг тээвэрлэх төсөв гаргаагүйгээр шоронг хаах асуудлыг гацаанд оруулжээ.
Обамагийн олон улсын тавцан дахь том амжилт нь 2003 оноос хойш Иракт тулалдаж байсан цэргээ татсан явдал боллоо. Сенатад байхдаа тэр энэ дайны эсрэг байв. Цэргээ татахаар амласнаа тэр биелүүлсэн юм. Гэхдээ тэнд 50 мянгаад цэрэг иракчуудыг сургах мөн дипломатуудыг хамгаалах үүрэгтэй үлдсэн байгаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэргээ эргүүлэн татах ажиллагаа бүрэн төгссөн юм. Америкчууд Иракийг орхисны дараа харин тэнд аюулгүйн байдал улам хурцдаад байгаа юм.
Цэргийн ажиллагааг 2001 оноос явуулж байгаа Афганистан хоёр дахь том фронт нь болоод байгаа. Иракаас цэргээ татаад Обама Афганд цэргээ нэмэгдүүлсэн талтай. “Талибантай” тэмцэхээр 2009-2010 онуудад Афганистанд нэмэлт 33 мянган цэрэг явуулсан байгаа. Тэднийг хоёр жилийн дараа Афганаас эргүүлэн авчрах юм. Афганд дараа нь үлдэх 68 мянган цэргийг 2014 оны сүүлчээр тэндээс гаргана. Ирак шиг тэнд явуулсан ажиллагааг амжилттай гэж хэлэх нь бас хэцүү.
Байлдааны ажиллагаанаас аажмаар татгалзаж байгаа ч тэрээр Нисэх хүчин ба Тэнгисийн цэргийг хэдэн сар иргэнихй дайн үргэлжилсэн Ливид 2011 оны гуравдугаар сард илээсэн байв. Явган цэрэг Ливид тулалдахгүй гэсэн ч Обама шүүмжлэл сонссон юм. Тэрээр цэрэг илгээх асуудлыг бие даан шийдсэн ньтүүнд импичмент хүртэл зарлана гэсэн яриаг өдөөсөн юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Каддафи алагдсанаар НАТО-гийн цэргийн ажиллагаа дууссанаа зарласан билээ.
2009 оны гуравдугаар сард АНУ-ын эрх баригчид Оростой харилцааныхаа ачааллыг бууруулахаар зарласан юм. Хоёр орны гадаад хэргийн тэргүүн нар бэлгэдлийн чанартай товчлуурыг ("ачаалал буулгах" гэсэн үгийг нь "ачаалал нэмэх" гээд оросоор алдаатай бичсэн) дарсан юм. Тэр онд нь Орос Афганистанд цэргийн хангамж нийлүүлэхэд нь агаарын орон зайгаа АНУ-д ашиглахыг зөвшөөрсөн байв. 2010 оны дөрөвдүгээр сард Барак Обама тэр үеийн Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гуравдугаар гэрээнд гарын үсгээ зурцгаав…
Ачаалал бууруулахаар зарласан ч хоёр том гүрний харилцаанд шийдэгдээгүй асуудал их байна. Европт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулахаар АНУ шийдсэний дараа тэдний харицаа хурцатмал байдалд байгаа билээ. Орос хамтарсан систем байгуулах санал тавиад буцаагдсаны дараа хэрэлцээр мухардалд ороод байгаа Обама энэ бүгдийг тохиролцохоор оролдсон ньдуулиан тарив. Тэр ерөнхийлөчөөр дахин сонгогдсоны дараа асуудалд уян хатан хандана гэж Медведевт ярьсан нь шууд эфирт цацагдан дуулиан босгосон байлаа.
Үүний зэрэгцээ хоёр орон Сирийн талаар санал зөрөлдөөнтэй байна. Мөн америкчууд, Урьдчилан хорих төвд нас барсан Hermitage Capital Management-ийн өмгөөлөгч Сергей Магнитскийн хэрэгт холбоотой орос албан туушаалтнуудад АНУ-д очих эрхийг нь хязгаарласан хууль гаргасан нь Оросын эрх баригчдын дургүйцлийг ихээхэн гаргаж байгаа. Тэдний харилцааны сүүлийн том дуулиан нь Америкийн олон улсын хөгжлийн агентлагийг Москвад хаасан явдал боллооо.

Барак Обама 2011 орны тавдугаар сарын 1-нд “Аль-Каидагийн” лидер Усама бин Ладенийг устгаснаа зарлав. “Нэг дугаарын алан хядагч” Пакистаны Абботтабад хотод алагдсан уг ажиллагааг Пакистантай зөвлөөгүй хийсэн гэж хоёр орны харицаанд сэв суулгав. Америкчууд Пакистаны эрх баригчид террористтай холбоотой гэж сэжиглэж байсан аж. Түүнийг устгасан нь алан хядагчдын сүлжээнд өгсөн хамгийн том цохилт болсон амжилт нь байлаа. Хоёр орны харилцаа муудснаас 2011 оны арваннэгдүгээр сард Пакистан Афганистанд зориулсан ачааг өөрийн нутгаар дамжуулахыг АНУ-д хориглов. Энэ жилийн зургадугаар сард л тэр тээврийн замыг дахин нээлгэсэн байна.
2012 оны эхээр Барак Обама цэргийн шинэ стратегийн төлөвлөгөөг танилцууллаа. Стратегийн сонирхолд нь Ази, Номхон далайн бүс чухал үүрэгтэй болох ёстойг тэнд хэлсэн байв. Бүс нутагт цэргийн тоог хорогдуулж байгаа нь техникийн шинэчлэл ба тактикийн өөрчлөлтөөр нөхөгдөх юм. Үүний гол шалтгааныг геополитик гэсэн боловч эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр цэргийн зардал хорогдож буйтай холбон үзэж болох байх.