Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчид хилийн дээс алхаж, АНУ дахь монголчуудад шилдэг бүхнээ толилуулахаар зэхжээ. Тэд арваннэгдүгээр сарын 10-25-нд АНУ-ын хотуудаар “Best of Mask” тоглолтоо хүргэх гэнэ.
Харин үүнээс өмнө орон нутгийн үзэгчдэд инээд бэлэглэж явна. “Маск” хамтлагийнхан Зүүнхараа, Дарханд тоглож, өчигдөр Эрдэнэт хотод буудаллажээ. Орон нутаг дахь тоглолтын тасалбар эрэлт ихтэй, үзэгчдийн хүлээлт ч их байгаа тул “Маск”-ын залуус товлосон өдрөө тоглож буй гэнэ. Тэд өнөөдөр Эрдэнэт хотод 19.00, 21.30 цагт хоёр удаа, харин амралтын өдрүүдэд 16.00, 19.00, 21.30 цагт гээд гурван удаагийн давтамжтай тоглох юм байна.
Г.ДАША