Вивьен Уэствуд Ж.Ассанжийн талд

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Вивьен Уэствуд Ж.Ассанжийн талд

Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд сүүлийн дөрвөн сарыг үдсэн, WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг дэмжиж, Британийн тэргүүн загвар зохион бүтээгч Вивьен Уэствуд футболк худалдаанд гаргахаар болжээ. Unisex төрлийн энэ футболкийн онцлог нь Вивьен Уэствудын өөрийнх нь зурагтай, “Би бол Жулиан Ассанж” гэсэн бичигтэй, үнийн хувьд 64 ам.доллар гэнэ. Борлуулалтаас олсон бүх ашгийг Ассанжийн асуудал дагуулсан сайтад зориулах юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж