76:1 Ардчиллын хөдөлгүүр | News.MN

76:1 Ардчиллын хөдөлгүүр

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

76:1

News.mn энэ удаагийн УИХ-ын гишүүдийг хэн нь хэн болох талаар уламжлалт 76:1 булангаараа танилцуулж буй билээ. Гишүүдийн нэрийн үсгийн дарааллаар бид анхлан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онцолсон бол энэ удаад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг танилцуулж байна.

УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргалын бага нас Маахуур толгой, Москва хот хоёрын дунд өнгөрчээ. Өвөг дээдэс нь Ховд нутгаас гаралтай ч өөрөө бол Баянзүрх дүүрэг, хуучнаар хэлбэл Найрамдлын районы Маахуур толгойн хүүхэд. Аав нь Москвад Элчин сайдын яаманд томилогдож сурагч Р.Амаржаргал Оросын нийслэлд дөрвөн ч жил сураад амжиж. Толгой өөд татахгүй хичээл номдоо шамддаг байсан түүний хобби хөлбөмбөг, кино үзэх. Тэгээд хожмоо Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдсон хэрэг.

Дунд сургуулиа дүүргээд эргээд багадаа сурч байсан Москва хотоо зорьжээ. Тэнд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж дүүргээд МҮЭ-ийн Төв зөвлөлөөс ажлын гараагаа эхэлжээ. 1980-аад он бол ямар ч арын хаалгагүй, дээр доргүй цэргийн албанд морддог байсан цаг. Р.Амаржаргал ч удалгүй цэрэгт татагдаж байлдагчийн мөрдэс зүүв. Эрдэм боловсролтой залуу Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш болж, цол ахиж, 1990 он хүртэл санхүү, эдийн засгийн хичээл заажээ. Дараа жил нь ТИС-ийн багш, улмаар Санхүү эдийн засгийн коллежийн захирал болж “ард” хүн болов.

Үүнтэй зэрэгцээд Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ. Түүнийг ардчиллын анхны “хөдөлгүүр”-ийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. “Залуу эдийн засагчдын клуб” гэдэг байгууллагыг үүсгэсэн тухайн үеийн тэргүүлэх боловсролтой Да.Ганболд, Р.Амаржаргал, Д.Сүх-Эрдэнэ нарын залуус сэм уулзсаар яваандаа Шинэ дэвшилт холбоог төрүүлж, хожмоо тэр холбоо Монголын Үндэсний дэвшлийн намын үндэс суурь болсон түүхтэй.. Энэ нам хоёр жил үйл ажиллагаа явуулаад 1992 онд МҮАН, өдгөөгийн АН-д нэгдсэн юм.

Р.Амаржаргал  ийм “эрт цаг”-ийн улстөрч юм. Эрхэм гишүүн Р.Амаржаргал 1999 оны зун 38 настайдаа  Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар томилогдов. МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл төр барьж, МАХН буюу өнөөдрийн МАН УИХ-д 26 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин болоод байсан үе. Ардчилагчид дотор жигүүр, фракциуд төрж, эв зүйгээ олохгүй байсны балаг гүйцэтгэх засаглалд аранга болж М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газрууд ээлж дараагаараа огцорч дөрөв дэх Засгийн газрынхаа нүүрийг үзэх болоход Р.Амаржаргалд Засгийн газрын тэргүүний ачааг үүрүүлэхээр нөхөд нь шийджээ. Гэвч түүнийг ногоон гэрлээр Ерөнхий сайд болгосонгүй. УИХ дахь МАХН /МАН/-ын хүчтэй цөөнхийн бүлэг сөрөг хүчний хувьд түүнийг гоочилж эхлэв. Өмнө огцорсон Ц.Элбэгдоржийн  Засгийн газарт Гадаад хэргийн сайд байсан нь түүнийг ороох шалтаг болсон хэрэг л дээ.

Тэр зуны халууныг хэлэх үү, Төрийн ордон дотор ч бачим бөгчим ноёлсон нэг тийм өдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. “Буруу шийдвэр гаргаж огцорсон Засгийн газрын нэг гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж оруулж ирсэн нь аль ч талаас нь авч үзсэн төрийн хямралыг гүнзгийрүүлэх болно. Үүнийг үндэслэн Р.Амаржаргалыг УИХ дахь МАХН-ын бүлэг зарчмын хувьд Ерөнхий сайдаар томилуулан ажиллуулах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна”. Тэр цагийн УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, хожмоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр бүлгийн дүгнэлтээ ингэж уншаад индрээс буухад гишүүн агсан М.Зэнээ “Хамтын хариуцлага хүлээдэг Засгийн газар огцорсны дараа нэг сайдыг нь Ерөнхий сайдаар томилж оруулж ирж байгаа нь дэндүү доромж хэрэг. Р.Амаржаргал бол эрдэм боловсролтой эвлэг аятайхан залуу л даа. Гэхдээ энэ хүний улс төрийн карьерыг баллах замыг эвслийнхэн хийчихлээ” хэмээн халаглаж байв. Санал хураалт ч болдгоороо болж, нэр дэвшигч Р.Амаржаргалд Ерөнхий сайд болоход ганцхан санал дутаж эхний даваанд өвдөг шороодсон юм. Тэгэхэд Р.Амаржаргал гишүүн өөрөө өөртөө санал өгөлгүй үлдчихсэн байж билээ. Өөртөө санал өгч болохгүй гэж хэн ч хэлээгүй ч өөрөө л тэгж шийдсэн байгаа юм. Амбицтай эрхэм бол өөртөө санал өгөөд зогсохгүй хавь ойрынхныхоо саналыг хамах гэж нэлээд юм болно доо. Бас болоогүй ээ, саналын хуудсыг хайрцгаас гаргахад нэлээд олных нь өнцөг дээр томоос том цэг тавьсан тэмдэглэлтэй байж олныг гайхшруулсан. Аль нэг фракц нь түүнийг унагахаар үгсээд саналын хуудас дээрээ тэмдэг тавьсан бололтой юм. Одоог бодвол хор найруулах ажлыг бохир хийдэг байж л дээ. Хэд хоногийн дараа дахин санал хурааж байж тэрээр “Ардчилсан холбоо” эвслийн отгон Ерөнхий сайд болсон юм.

Ардчилагчид 1996-2000 онд засаг барихдаа дөрвөн Засгийн газрын нүүр үзсэний хамгийн отгон нь, бас огцролгүй бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлсэн цор ганц Засгийн газрыг Р.Амаржаргал тэргүүлсэн. Ерөнхий сайдын албаа дагаад  Ардчилсан намын даргаар сонгогдож 2000 оны сонгуулийн хамаг ачааг үүрч зүтгээд бараагүй ээ, нам нь ганц суудалтай хоцорсон. Энэ түүний буруу биш тал тал тийш тарж, амиа бодсон нөхдөөс нь болсон. Ардчилагчид дараагийн дөрвөн жилд улс төрөөс хөндийрч лааз өшиглөхөд тэрбээр “Амаржаргал” сан байгуулан эрдэм номын ажлаа хөөсөн юм. Судалгаа, шинжилгээ хийдэг залууст дэмжлэг үзүүлэх, улс орныхоо хөгжилд оюуны хөрөнгө оруулах чиглэлээр энэхүү санг ажиллуулж байв.

Түүний их улс төр дэх дараагийн намтар тийм ч дардан байгаагүй.  Том улс төрөөс хэсэг завсарласных нь дараа  УИХ-ын 2004 оны сонгуульд Эх орон-МАШСН-тай эвссэн АН-ын удирдлага түүнд тойрог хялайлгасангүй. Тэр сонгуульд ардчиллын лидерүүд сул хаягдаж ташуурдаад ч урагш ахихгүй нөхөд тойрогт эзэн суусан юм. Р.Амаржаргал үүнд шантраагүй. Бие дааж нийслэлийн тойрогт хүч үзэхээр болсон. Бие даан нэр дэвшиж ялалт байгуулан гарч ирснийхээ “шанд” Р.Амаржаргал гишүүн бүр анхнаас нь зүтгэсэн намаасаа хөөгдөж сул хүн болов. Өөрийнхөө бус өрөөлийн намын хүний саналыг хуваан гарч ирсэн түүнд АН-ын дарга М.Энхсайхан хатуурхсан ч сонгогдсон хойно нь “манай хүн” хэмээн тойглосон юм. Гэвч Р.Амаржаргал гишүүн  зарчимдаа үнэнч үлдэж нэг хэсэгтээ л намын гадна явсан. Тэр зуур түүнийг хөөсөн намын дарга М.Энхсайхан ҮШН гэх  шинэ нам байгуулан одож, мөнөөх тойрог өгдөггүй эвсэл ч задран “зам зуурын нөхөд” болохоо харуулсан билээ. Харин ардчилсан хүчний лидерүүдийн нэг Р.Амаржаргал  хат суусан чанга чамбай улстөрч болохоо дараа нь цөөнгүй харуулсан юм.

Нийслэлийн унаган хүү Р.Амаржаргал УИХ-ын 2008 оны сонгуулиар Улаанбаатарын тойрогт хүч үзсэнгүй, эцэг дээдсийн нутаг Ховд аймгийг зорив.  Ардчилал эрийн цээнд хүрээд удаж байсан ч баруун дөрвөн аймгийнхан сонгууль алгасалгүй МАХН-д саналаа өгсөөр 2004 оны зуны нүүрийг үзээд байв. Харин тэр жил ховдчууд АН-д нэг мандат өвөрлүүлж алс хязгаарт анх удаа ардчиллын гэгээ туссан авай.

Уг нь Ховд аймаг ардчиллын ууган өлгий нутаг. Тэртээ 1989 онд нийслэлийн Залуучуудын соёлын төвийн өмнө “Хонхны дуу” эгшиглэж ардчилсан хувьсгалын уухай түрхрэхэд Ховд, Хөвсгөл, Хэнтийн залуус түүнийг хамгийн түрүүнд түрэн буухиалж дэмжсэн билээ. Гэвч юунаас шалтгаалсныг бүү мэд, ховдчууд сонгууль болохоор л МАН /МАХН/-ын нэр дэвшигчдийг илүү талархдаг болчихсон юм.

Эрхэм гишүүн Р.Амаржаргалыг Ховдод нэр дэвшихээр явахад мандат аваад ирнэ дээ гэсэн горьдлоготой зэрэгцээд ер яах л бол доо гэсэн эргэлзээ давхар төрж билээ. “Нийслэлд төрж өссөн, Улаанбаатараас дэмжлэг авч ялж байсан түүнийг өвөг дээдсийн нутгийнхан нь түшиж авах болов уу, түлхээд буцаах болов уу” гэсэн далд түгшүүр намын нөхдийнх нь сэтгэлийг ч мэрсэн. Гэвч Р.Амаржаргал гишүүн ховдынхны 18 жилийн турш  “болсон тарвасны дотор” шиг улайран  байсан улс төрийн өнгийг цэнхэр туяагаар сүлээд ирэх нь тэр. Ардчилагчдын анхдагчдын нэг, туршлагатай улстөрч, Ерөнхий сайд асан түүнд удмын холбоотой нутгийнхан нь төр түших эрх олгосон юм. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилд сул гишүүн явсаар бүрэн эрхээ өндөрлүүлсэн ч түүний улстөрч, эдийн засагчийн зангараг УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомж бүрт туссаар байсан юм.

Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд “Ерөнхий сайдуудын элит тойрог” гэх тодотголтой нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Тогтуун хүч” гэсэн уриатайгаар нэр дэвшин ялалт байгуулав. Түүнээс өөр хүн байсан бол намын жагсаалтад багтаж  бие амар сонгогдоно гэж туйлах байсан байлгүй.

Асуудалд намын талаас бус шударга ёсны зүгээс ханддаг тэрбээр энэ удаа УИХ дахь АН-ын бүлэг дотроо “сөрөг хүчний” үүрэг гүйцэтгэж байгаа. “Нөгөө гоё шинэчлэлээ яаж хийх гээд байгаа нь тодорхойгүй”, “Засгийн газрын бондыг үргүй зарвал өрийн сүлжээ үүснэ”, “Ирэх оны төсвөөс шинэчлэлт харагдахгүй байна” гэх зэргээр чуулганы танхимд шүүмжлэл хэлж байгаа тэрбээр шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөсний дараахан “Анхааралтай уншиж дүгнэлт хийх ёстой 15 сануулга”-ыг жагсаан журмын нөхдөдөө хүргүүлсэн.

“Ерөнхий сайд болох гэж амбицлаад бүтэхгүй болохоор сөрөг тал болж сөргөөд байгаа юм” гэсэн үгийг намын нөхөд нь амнаасаа цухуйлгаж буй ч төдийгөөс өдий хүртэл ардчиллын хөдөлгүүр болсоор ирсэн Р.Амаржаргал гишүүн сул гишүүн үлдсэн ч зангарга нь хаачих вэ. Хэлсэн ярьсныг нь анзаарч харвал олон давааны цаадахыг олоод харчихсан л суугаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-11-02 112.72.13.243

Тун гайгүй улс төр ч шүү, Даанч энэ хүнийг энэ шунахай улс төрчид дээш нь гаргахгүй л дээ

Avatar

Зочин 2012-11-02 110.233.81.142

mash shudarga erunhii said bolooroi

Avatar

zochin 2012-11-02 103.26.193.20

Amarjargal gishuuniig bainga demjdeg hun olon baidag. Tereer Eronhii said bolvol Manai uls shudarga zuv zamaar yavna gej boddog

Avatar

Зочин 2012-11-02 180.235.164.238

1996 онд Баянгол дүүргийн 64р тойрогт МҮАН МСДНын ардчилсан холбоо эвслээс 2004 онд Баянгол дүүргийн 64р тойрогт бие дааж 2008 онд Ховд аймгийн 16р тойрогт АНаас 2012 онд Сүхбаатар дүүргийн 23р тойрогт АНаас нэр дэвшиж сонгогдсон 2000 онд Баянгол дүүргийн 64р тойрогт МҮАН МШАНын ардчилсан холбоо эвслээс нэр дэвшиж ялагдаж байсан хүн шүү дээ

Avatar

2012-11-02 202.70.46.199

harahad sain zuv hun, gehdee huvia bodson, huntei niilj bag bolon ajillaj (mun amidarch) chaddaggui l zaluu shig baigaa ym

Avatar

2012-11-02 202.70.46.199

harahad sain zuv hun, gehdee huvia bodson, huntei niilj bag bolon ajillaj (mun amidarch) chaddaggui l zaluu shig baigaa ym

Avatar

1478 2012-11-02 203.194.115.164

zoy hun shuu

Avatar

Гэгээ 2012-11-02 203.194.115.174

Олон сайд огцорч,олон хүмүүс амьдрал залгах цалин пүнлүүгээ авч чадахгүй,өчнөөн л юм болж байсан даа.Бид мартаагүй.Төр түмэн олныхоо цалин,тэтгэвэрийг тавьж чадахгүй, төрийн данс улайгаад учираа олохгүй үед энэ хүний өнгөн дээр олон түмэн их гялайж,АН-ын нэр хүндийг аварч гарч байсан.Жинхэнэ жудагтай монгол эр хүн дээ.Ганц дайчин ганцаардахгүй, ард нь олон түмэн байгаа. Жинхэнэ шударга төрийн хүн. Таньд эрүүл энхийг хүсэе. Зоригийг хийморь даганаа хө.

Avatar

2012-11-02 122.201.18.196

Amarjargal Bol irreducible erunhiilugch bolhod nuruutai hundee.Demjih Hun olon bga go bosom bna

Avatar

ooooooo 2012-11-02 202.179.28.246

sain baina

Avatar

Би монгол хүн 2012-11-02 202.179.7.122

Ардчилсан хүн шиг ардчилалаас гарсан хүн шиг ярьж бай л даа л гэж захимаар санагддаг. Хааяа нэг ярилцлагыг нь үзэхэд хаяагаа хадрах гээд хамсаатнаа тонгорон гээд байх шиг…

Avatar

2012-11-02 122.201.18.167

Уурласан бүхэн дайсан биш , Инээсэн бүхэн нөхөр биш. Инээсэн дайсан Амраа хээрийн боохойтой нийлсэн хотны жингэр. Хотондоо дагуулж ирээд хонийг нь хүүлж байхад хуцдаггүй, өвөлжөөний өвс идэж байгаа үхрээс өвс харамладаг өвсний хашааны нохой

Avatar

2012-11-02 122.201.18.136

Аль нэг тойрогт очоод гоё ярьж байгаад гарч ирээд гарсан хойноо юу ч хийхгүй бултаад тойргоо солиод яваад байдаг араас нь дэвшсэн намынх нь нөхөр очоод уначихдаг хөгийн дүр үзүүлэгч

Avatar

Амараа бол просто поли-кая проститутка 2012-11-02 122.201.18.139

Амаржаргал АН-д орсоноос өдрөөсөө эхлэн намынхаа сөрөг хүчнээр ажиллсан. МоАХ, соцдек, МҮДН-ий партизанууд МАХН-тай улаан гараараа үзэлцэж байхад энэ хүн ганц ч үзэгддэггүй, харин намын их хурал ҮЗХ-ны хурал болохоор намынхаа дарга нараа шүүмжлэх болохоороо хамгийн мундаг царайлж үргэлж араас хутга ***** хогийн бэртэгчин. Одоо МАН-аас АН-д сууж байгаа элчин, тагнуул, хорлон сүйтгэгчийн үүргийг сайн биелүүж, шинэчилэлийн засгийн газрын бодит дайссгнагч болон ажиллаж байна. Саяхан ЕС-хаа багцад төвлөрүүлсэн хэдэн төгрөгийг унагаж бахаа хангаж байна лээ. ЕС хамгийн хэрэгтэй хийе гэж бодсон зүйлдээ зарцуулах мөнгийг нь гар мухар болгож хорлохын тул хорлож байналээ.

Avatar

2012-11-02 202.131.244.105

Ene hvn vnheer tiim chadaltai baisan yum bol tom ajilt bvteeh bolomj baisanshvvdee.

Avatar

2012-11-02 124.158.92.10

Солонгост үйлдвэрлэсэн бэлэн гоймон хортой. Гэтэл түүнийг нь илрүүлэх лаборатори манайд байдгүй. Бид үндэснийхээ үйлдвэрт өөрийн оронд хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх гэж болох бүтэхээрээ оролдож л байна. Гэхдээ түүхий эд нь өөрийнх ч техник, технолог, орц хольц нь гадных. Ядаж байгалын маш их нөөцтэй давсаа хүртэл хүнсний зориулалтаар боловсруулчихаж чадахгүй гаднаас зөөж байна. Хийж байгаа бүтээгдэхүүн маань үнэхээр цэвэр үү. Бэлэн бүтээгдэхүүнийг шинжилчих чадваргүй бид чинь үнэхээр цэвэр түүхий эд, орц хольцоор аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхээ яаж мэдэх болж байна. Энэ Лапша гоймонг гадагш нь сайн лабораторитой улсад нэг шинжлүүлмээр байна.

Avatar

2012-11-02 103.9.91.98

hiih zorig zurhgui iim huneer yahavdee!!!

Avatar

sara 2012-11-02 202.170.69.227

MONGOLD CHADALTAI HUNEE UZEN YADDAG BOLSON SH TE HU MEDEEGUI YU

Avatar

2012-11-02 49.0.193.246

Ene huniig Mongoliin tor ashiglaj chadahgui bgaa ni Mongoliin toriin emgeenel yum daa. Da Ganbold Amarjargal gesen lideruudiig ug ni ashiglaj Mongol uls jaahan uragsh hogjmoor yu. Yun ter Saihan bileg, Altanhuyag be? ed nar hen ch bish zgeer l ambiits hooson hooson garuud. 2000 ond Nam ni unhad Saihanbileg metiin nohod aigaad USA garch bsan shuu dee. Tegehed buiraa sahiad Bat-Uul Amarjargal, Da Ganbold nar bsan shuu dee

Avatar

AN iin gishuun 2012-11-02 122.201.18.137

Amarjargal gol n aimhai l daa Ter yaridag bolhoos hiij guicetgedeg n bish, chadah ch gui!!! Gishuuneeree bgaad haaya neg sorog muu taliig n shuumjleed l suuj bval barav

Avatar

PMISH 2012-11-02 202.131.238.114

amarjargal.enkhsaihan shig mundag humuusiin tolgoig ni ashiglaash.yun altanhuyg. elbegdorj bee.

Avatar

amaraa tanaa 2012-11-02 202.179.23.187

MUDN iin bag chini hugshruud baina shuu, ta bagiin toglogchiin huvid Altanhuyagiin haana ni ch hurehgui baina. Gantumur gishuun shig heden bodit ajil hiivel niigem taniig huleej hundelj baigaa jin iluu nemegdene. Harin um burt shuulmjleltei handaad surug tsarailaad baigaa chini hemees heterch baina uu gej sanagdah bolloo. taniig hundelj sain yavaasai gej boddogiin huvid setgeleesee hellee shuu. Hoshuu nemeheer huruu nem gej mergen ug shuu, yag odoo bol tand ene ugiig zoriulmaar baina

Avatar

2012-11-02 180.149.95.54

Монголыг хөлбөмбөг энэ новшийн үед дампуурсан.

Avatar

hi 2012-11-02 27.123.213.188

ok

Avatar

2012-11-02 122.201.18.130

huchtei l hun baina.

Avatar

Elbegeegiin bool buus hogin ***** 2012-11-02 76.114.207.32

fuck

Avatar

nachin 2012-11-02 203.91.119.100

uneheer mongold heregtei uls turch.iim huniig gargahgui yu ch medehgui yumnuud ichihgui darga bolj yum ideh geed zutgeed bh yum daa.uneheer sonin tsag boljee.

Avatar

иргэн 2012-11-02 202.179.10.150

УИХ-ын 76 гишүүнийг нэг нэгээр нь танилцуулах тэхдээ эхлээд үсгийн дараалалаар Амаржаргалаас эхлэж байгаа юм уу,аль эсвэл шилдэг нь гээд түүнээс эхлэж байгаа хэрэг үү,ямарч байсан энэ хүн бол магтаал зэмлэлийг даахаар,үнэхээр итгэл хүлээсэн ховорхон хүн шүү,намын жагсаалт гэж нэг балай юмаар УИХ-д шургалсан давс мэтийн далжигнасан юмнууд энэ хүнээс сургамж авах хэрэгтэй,ажилд нь амжилт эрүүл энх сайн сайханыг хүсье.

Avatar

2012-11-02 182.160.38.218

Eniig sain medne Novshiin qamitan daa

Avatar

2012-11-02 203.91.117.4

Ter ued malnuud hamgiin ih chalchdag baig dee Enhbayar Zenee Dashbalbar metiin

Avatar

2012-11-02 203.91.117.4

Ter ued malnuud hamgiin ih chalchdag baig dee Enhbayar Zenee Dashbalbar metiin

Avatar

2012-11-02 203.91.117.4

тэр

Avatar

2012-11-02 202.131.231.115

Yag unendee bol lidership ni xedxen xunii dotor uzegddeg, tsergeer bol rotiin dargiin l zangaragtai yumdaa Uls toriin lider shinj ni ogt xaragddaggui l yumdaa Enxsaixan ene xoert tostei zuil bii shuu

Avatar

2012-11-02 202.131.226.98

Eronhii said boloh sanaatai yum baihdaa??!!!

Avatar

sanal 2012-11-02 69.151.145.253

AN Amarjargalig erenhii said bolgoson bol baidal arai l uur baih baisan daa.

Avatar

2012-11-02 202.21.114.10

erguu setguulch uu ugui yu ene chin harin odoo

Avatar

Баяраа 2012-11-02 203.91.112.186

Сайн судалж бичиж байхийг зөвлөе. Амаржаргал 2004 онд Баянгол дүргээс бие дааж, харин 2008 онд Ховдоос намаасаа дэвшиж гарсан шүү дээ. 2012 онд хотоос гарсан.

Avatar

otgon 2012-11-02 203.169.55.37

hudlaa um bisceed l….

Avatar

darhan 2012-11-02 202.179.10.142

уг нь зөв хүнээ магтаж байна гэхдээ хэдэн онд хаанаас сонгогдож байсныг нь ядаж судалж байж бич л дэ.

Avatar

2012-11-02 202.21.113.180

тогтуун хүч гэсэн уриатай бие даан 2004 онд БГД-ээс гарсан юм ш дээ. 2008 онд Ховд аймгаас гарсан байхгүй юу. Сэтгүүлчид юм а сайн судалж бичиж байл даа. тэгвэл хүнд хүрэх нь илүү биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж