
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон Хэнтийн нутгаар 0-5 градус хүйтэн, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.