Лос-Анжелост өчигдөр Өмнөд Калифорны Их сургуулийн “Halloween”-ий үдэшлэгийн үеэр нэгэн зэвсэглэсэн гэмт этгээд оюутнууд руу буудсан хэрэг гарсан байна. Цагдаа нарын мэдээлснээр энэ үеэр аз болоход хүн амь эрсдээгүй бөгөөд шархдсан дөрвөн оюутныг ойролцоох эмнэлэгт хүргээд байгаа юм байна. Хамгийн сүүлийн мэдээгээр оюутнууд руу гал нээсэн гэмт этгээдийг баривчлаад байгаа байна гэжээ.
Э.АНХТУЯА