Өвөрхангайн маргаан үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн маргаан үргэлжилнэ

Өвөрхангай аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлтэй УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны дарга Т.Гончигдорж, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэрэгт “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэсэн тодотголтойгоор өмгөөлөгч нь дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Учир нь сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хэргийг шалгах үеэр сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдүүд ажиллуулсан гэсэн баримт гарсан. Харин хүүхдүүд сурталчилгаанд ажиллаагүй гэж мэдүүлж байгаа шинэ нөхцөл байдал гэж үзэж байгаа юм. 
 
Өмгөөлөгчийн хэргийг хянуулах энэхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхээс гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Энэ захирамжийг Т.Гончигдорж, Б.Эрдэнэбат нарын өмгөөлөгч эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мөн шүүхэд хандсан. Тэгвэл энэ хэргийг өчигдөр Өвөрхангай аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхэд хэлэлцэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, одоо сонгуулийн сурталчилгааны үеэр насанд хүрсэн хүүхэд ажиллуулсан эсэхийг дахин нягтлан шалгах болж байна. 

Тиймээс цаашид Өвөрхангайн сонгууль тойрсон маргаан үргэлжлэх бололтой.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж