Диснейн гүнжүүдийн даашинзыг урлана

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Диснейн гүнжүүдийн даашинзыг урлана

Британийн ихэс дээдсийнхний үйлчлүүлдэг “Harrods” их дэлгүүрт шинээр нээгдсэн “Диснейн үлгэрийн гүнжүүдийн давхар”-т зориулан дэлхийн тэргүүлэх зэргийн загвар зохион бүтээгч Оскар де ла Рента, Испани, Ливаны загвар зохион бүтээгч Эли Сааб болон “Versace”, “Valentino” зэрэг шилдэг брэндийн загвар зохион бүтээгч нар Диснейн үлгэрийн гүнжүүдийн гоёмсог даашинзуудыг урлаж байгаа юм байна. Энэхүү онцгой даашинзуудыг бэлэн болсны дараа тус их дэлгүүрийн үзүүлэнгийн танхимд бүтэн сарын турш байршуулан олонд дэлгэн үзүүлэх гэнэ. Загвар зохион бүтээгч Оскар де ла Рента Диснейн үлгэрийн гүнж “Цасан цагаан”, “Valentino”-гийн загвар зохион бүтээгч “Белл”-ийн даашинзыг урлах бол “Versace”-гийн дизайнер “Үнсгэлжин”-ийн даашинзыг, Британийн загвар зохион бүтээгч Женни Пакхэм “Рапунзел”-ийн даашинзыг тус тус урлах аж.

  1. Оскар де ла Рентагийн урлах “Цасан цагаан”-ын даашинз: торгомсог, урт нөмрөг бүхий цээжин хэсэгтээ нарийн урласан хээтэй даашинз нь шал шүргэсэн урт хормойтой байна.
  2. “Valentino”-гийн загвар зохион бүтээгчийн урлах “Белл”-ийн даашинз: юүдэнтэй нөмрөг бүхий олон давхарга нугалаатай чамин торгон даашинз нь мөр тал гарсан загвартай байна.
  3. Роберто Кавалигийн урлах “Покахонтас”-ийн даашинз: зөөлөн, алтлаг болон байгалийн өнгийн нийлэмж бүхий торгомсог даашинз нь шал шүргэм урттай, хажуудаа урт оноотой, мөр нь тал гарсан загвартай байна.
  4. Эли Саабын урлах Аурора гүнжийн даашинз: бүдэг ягаан өнгийн урт даашинз нь тансаг байдлыг илтгэх гоёмсог загвартай байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж