Эрдэнийн чулуугаар сийлсэн алтан карт

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Эрдэнийн чулуугаар сийлсэн алтан карт

Казахстаны “Sberbank” нэртэй арилжааны банкнаас харилцагч “100 топ” шилдэг хэрэглэгчдээ зориулан алтан карт гаргажээ. Энэхүү карт нь эрдэнийн чулуугаар сийлсэн гэдгээрээ бусад алтан картнаас онцгой аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр эрдэнийн чулуугаар сийлсэн уг карт нь “Sberbank” арилжааны банкны   100 топ хэрэглэгчдэд л тусгайлан зориулагдсан юм байна.

Sberbank-ийн мэдээлснээр алтан картанд хэрэглэгчийн эрүүл мэнд болон аялалын даатгал, мэдээллийн үйчилгээ, тодорхой төрлийн бүтээгдэхүүн худалдан авах эрх дагалдаж байгаа юм байна. Түүнчлэн уг  алтан картанд  0.17 каратын 26 эрдэнийн чулуун шигтгээ суулгасан бөгөөд алтан карт зөвхөн Казахстанд хүчинтэй аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж