Роберт Паттинсон “Dior”-ийг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон “Dior”-ийг сурталчилна

“Twilight” киноны “цус сорогч” Роберт Паттинсон Францын тансаг хэрэглээний “Dior” брэндийн нүүр царайгаар гурван жилийн хугацаатай ажиллах 12 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Жүжигчин Роберт Паттинсоны тус брэндийн нүүр царайгаар ажиллахаар сонгогдсон хамгийн том хүчин зүйл нь түүний  хувцаслалт бөгөөд сүүлийн үед нэрд гарч, олны анхаарлыг ихээхэн татах болсон нь ч мөн нөлөөлсөн гэнэ. Харин Роберт Паттинсоны хувьд “Dior”-той хийсэн гурван жилийн энэхүү гэрээ нь түүний цаашдын амжилтын замналд томоохон түлхэц болоод зогсохгүй, дүр төрх бүрдүүлэлтэд нь ч чухал ач холбогдолтой юм байна. Дашрамд сонирхуулахад түүний найз бүсгүй Кристен Стюарт Испанийн бэлэн хувцасны “Balenciaga” -гийн “Florabotanica” брэндийн нүүр царайгаар ажилладаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж