Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байгаа болно. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын спорт цогцолборт 850 сая төгрөг, Өмнөговь аймгийн оношлогоо эмчилгээний төвд 900 сая төгрөг нэмж тусгахаар санал гаргасан нь тус бүр гишүүдээс дэмжлэг хүлээж батлагдлаа. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд үерээс хамгаалах далан байгуулахад 1.8 тэрбум төгрөг тусгахаар, Нисэхийн товчооноос Шувуун фабрик, Био комбинатын 22 км замын өргөтгөлд зориулж 15 тэрбум төгрөг тусгах гэсэн заалтууд тус бүр гишүүдээс дэмжлэг хүлээн батлагдлаа.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж