Чехийн Ерөнхий сайд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Чехийн Ерөнхий сайд айлчилж байна

Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхий сайд, доктор Ян Фишер Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай оронд айлчлахаар хүрэлцэн ирээд байна. Тэрбээр өнөөдөр 12.00 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, 15.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах ажээ. Мөн Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж гэрээ хэлэлцээр хийх юм байна.
Ноён Ян Фишер эдийн засагч, статистикч мэргэжилтэй, 2009 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогджээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж