Америкт ням гаригт эхэлсэн хар салхинаас болж харилцаа холбооны сүлжээ ихээр тасалдаж эхэлсэн байна. Учир нь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ-ын арван мужид гар утасны сүлжээний 25 хувь нь тасалдаж цахилгаан үүсгүүр ашиглахаас өөр аргагүй байдал хүрсэн аж. Учир нь ихэнх байгууллагуудын мэдээллийн сүлжээний гол төв Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт оршдог бөгөөд Сэнди хар салхинд хамгийн их өртсөн хотын тоонд Нью-Йорк, ялангуяа Манхэттен дүүрэг орж байгаа юм.
Энэ үеэр Холбооны онцгой байдлын алба харилцаа холбооны сүлжээг хэвийн байдалд нь эргэн оруулах арга хэмжээг авч ажиллахаар өндөжүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Гэсэн хэдий ч АНУ-ын харилцаа холбооны хамгийн том компани болох Verizon-аас мэдээлснээр тус компанийн Манхэттенд орших төв байр их хэмжээний усанд автсанаас болж гар утас болоод интернэт сүлжээ тасраад байгаа гэнэ.
Э.АНХТУЯА