Zaluu.com сайтыг хаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Zaluu.com сайтыг хаахаар болжээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дор нэр дурьдсан 16 сайтыг хаах шийдвэрийг хэд хоногийн өмнө гаргаад байсан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл харилцаа холбооны газраас Zaluu.com сайтыг хаахаар шийдвэрлэсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай тус сайтыг Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзжээ.

Монголын төдийгүй олон улсын дүрс, дуу авиа бүхий хөгжим, урлаг, тайз дэлгэц, кино урлагийн болоод зохиогчийн эрхээр хамгаалагдсан бусад контентийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан тавьж байгаа нь Оюуны өмчид халдаж байгаа хэрэг хэмээн холбогдох газрууд үзэж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох тухай албан бичгийн Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчид явуулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах сайтуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

  • Amjilt.com
  • Coolstayle.com
  • Dencel.com
  • Ineehuu.com
  • Kino99.com
  • Kinochid.net
  • Mglvideo.com
  • Mngtv.com
  • Mongolduu.com
  • Music.zaluu.com
  • Sakwarez.com
  • Shuurhai.com
  • Tansag.net
  • Tulhuur.com
  • Duulian.com
  • Topmongol.com
Б.МАРАЛ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж