Бага насны хүүхдэд зориулсан смартфон бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдэд зориулсан смартфон бүтээжээ

“Yip Yap” компаниас гурваас дээш насны хүүхдүүд зориулсан “Pipsqueek” гэх нэртэй смартфон бүтээжээ. “Pipsqueek” смартфон нь “Bluetooth”-ээр аав ээжийнхээ гар утсанд холбогдож ярих боломжтой бөгөөд смартфоныг бүтээх санааг Майкл болон Анжела Смитийн гэр бүлийн хосууд анх гаргажээ. Тэд энэ утсыг хийх болсон шалтгаанаа “Эцэг эхчүүд хүүхдүүдээ саатуулах болон аав, ээж, гэр бүлийнх нь хэн нэгэнтэй нь яриулахын тулд хэдэн мянган долларын үнэтэй гар утсаа бага насны хүүхдүүдээ өгдөг. Гэтэл балчир хүүхдүүд гар утсыг тоглоом мэт санаж, хазах, шүлсдэх, шидэх, элдэв шингэнд дүрэх, юм цохих зэрэг янз бүрийн байдлаар жагсаалаас гаргаж орхидог. Тиймээ бид хүүхдийн гарын аяыг даахын зэрэгцээ ярьж болдог, хүүхдэд хоргүй утсыг бүтээхийг хүссэн” гэжээ. “Pipsqueek” хүүхдийн смартфон нь бусад энгийн утаснууд руу холбогдон ярьж болохоос гадна “Bluetooth”-тэй бүхий л төрлийн гар утастай холбогдон MP3 тоглуулагчийг нь ажиллуулах боломжтой гэнэ.

Майкл болон Анжела Смит нар “Pipsqueek”  гар утсандаа зориулан хүмүүсээс хандив цуглуулж байгаа бөгөөд хангалттай мөнгө цугларсан тохиолдолд смартфонд илүү олон үйлдлийн систем суулгахаар ажиллах юм байна. Дашрамд сонирхуулахад тэдний гар утсанд зориулсан хандивт мөнгө өгсөн тохиолдолд тус гар утсыг 50 ам.доллараас бага үнээр худалдан авах боломжтой болох гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж