
Өчигдөр болсон Монгол болон Францын багийн тэмцээнд хоорондоо гурван удаа халз барилдахад францчууд давуу байжээ. Хоёр багаас тус бүр 10 тамирчин хоорондоо халз барилдахад, эхний удаад Францын баг 7-3-аар, дараа нь Монголын жүдочид 7-3 харьцаатай ялалт байгуулжээ. Шийдвэрлэх барилдаанд зочин орны тамирчид 8-2-оор ялсан байна.
Тэмцээнийг “Локо транс” ХХК-ийн захирал, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Г.Сурмаа ивээн тэтгэжээ.
Т.МАША