Музейн эзний мэдээлснээр дээрх үзмэрүүдэд дэлхийн бөмбөрцгийн 43 дахь өргөрөгийн улс орнуудын 400 гаруй урлагийн ховор үзмэрүүд багтаж байгаагийн дотор Испанийн нэрт зураач Сальвадор Дали болон Жоан Миро нарын бүтээл байгаа аж. Өдгөө 69 настай Масара Миата 1997 онд “N43 Degrees” нэртэй, энэхүү олон улсын музейгээ нээж байжээ.
Тэрээр AFP-т ярилцлага өгөхдөө “Би дэлхийн бөмбөрцгийн ижил өргөрөгт багтаж байгаа улс орнуудын урлагийн бүтээлүүдийн ялгаатай болон ижил талуудыг гаргасан музейгээ ирэх сард өөрийн мэрүүл мэндийн шалтгааны улмаас хаах гэж байгаа. Иймд музейн цуглуулгуудаа зарахаас өөр аргагүй байдалд хүрсэн” хэмээн ярьсан аж.
Түүнчлэн тэрээр өөрийн музейн үзвэрүүдээ олон жилийн турш цуглуулснаа мэдэгдээд зураач Сальвадор Далигийн “The Song of Songs of King Solomon" зургаас эхлээд түүний 12 уран бүтээл уг музейд байгаа хэмээн мэдэгдсэн байна. Масара өөрийнхөө музейн ховор үзмэрүүдийн аравны нэг хэсэг нь л гэхэд 20 сая иень буюу 251.000 ам доллар болно хэмээн үнэлжээ. Масара Миатагийн уг музейд ихэвчлэн урлагийн харьцуулсан үзмэрүүд, тэр дундаа дэлхийн нэрт зураач Жорж Сегаль, Жосеф Альберс, Энди Вэрол нарын уран зургууд мөн багтаж байгаа гэнэ.