Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Фото камерын хувьсал

ФОТО: iStockPhoto

   

Германы Кельн хотноо хоёр жилд нэг удаа болдог фото техникийн “Photokina 2012” нэртэй үзэсгэлэн өндөрлөлөө. Намрын энэ үзэсгэлэн дээр ямар сонирхолтой шинэ загварууд танилццлагдсан бэ?

Nikon Coolpix S800c



Орчин үеийн смартфон бүх чанараараа энэ “савангийн хайрцаг”-тай өрсөлдөж чадахгүй. Смартфон зургаа аваад шууд л сүлжээнд нэг фото редактороор нь оруулж чадлаггүй. Instagram, Pinterest  мэтийн интернэт төслүүд фототехник үйлдвэрлэгчдийг ийм авсаархан Android үйлдлийн системтэй аппаратууд бүтээхэд түлхэв

.

Sony NEX6

 

Photokina  үзэсгэлэн дээр танилцуулсан Sony NEX6 нь тольгүй  матрицтай камер юм. “Тольтой” стандартын аппаратууд шиг (APS-C, 23.5 x15.6 мм) хэмжээтэй энэ загвар их авсаархан, хэмжээгээрээ “савангийн хайрцагууд”-аас ялгагдаад байхгүй. Өмнөх NEX гэх дамжлагын загваруудыг бодвол шинэ аппарат  дүрс хайгч цахим төхөөрөмжтэй.  Түүний үүргийг  жижиг жижигхэн OLED-дисплей гүйцэтгэнэ. Мөн Sony аппаратдаа тохиргооны дамжуулалтыг Wi-Fi-гаар дамжуулах бөгөөд файлыг шууд сүлжээнд биш смартфон болон таблетад  дамжуулах  төхөөрөмжийг хийж өгсөн байна.

Сanon 6D


Canon өөрийн мөнхийн өрсөлдөгчөөсөө хоцрохгүй Кельны үзэсгэлэн дээр үнэтэй биш Canon 6D гэх бүтэн кадрын матрицтай, тольт камерийг танилцууллаа.

Olympus PEN E-PL5, Olympus PEN E-PM2

 
Технологи хэр амь бөхтэй байхыг харуулахад дөрвөн жил хангалттай хугацаа. 2008 оны наймдугаар сард Micro Four Thirds (Micro 4/3) төрлийн матрицтай, жижиг их биетэй ч дуранг нь сольдог фото аппарат хийхээр Panasonic, Olympus хоёр шийдсэн юм. Түүний ирээдүйг сайтар нөөцтэйгээр бодож сэтгэсэн ч үнийн бодлого муу, мөн Micro 4/3 матрицтай технологийн өсөлт байхгүйгаас цөөн тооны загварууд зарагдсан. Харин одоо байдал нааштайгаар эргэж байна.

Panasonic GH3


Nikon, Canon хоёр тольт төхөөрөмжүүдийнхээ оврыг багасгаж байх зуур, Panasonic олны гайхал төрүүлсэн ер бусын аппарат гаргаж амжив. Panasonic GH3 нь толин ойлголтгүй хамгийн том камер юм. Шинэ технологи  ер бусын ассессуаруудтай.

Үзэсгэлэнгийн талаар цөөн мөрөөр

Гэрэл зураг нь мэдээлэл солилцох маш алдартай хэрэгсэл болж байгаа учраас фото техникийн үйлдвэрлэгчид өөрийн зах зээлийг шууд гар утсанд “булаалгах” хүсэлгүй байгаа нь үзэсгэлэнгээс харагдав. Сүүлийн сард зургаа шууд нийтийн сүлжээнд оруулах хэд хэдэн сонирхогчдын фото төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тольт бөгөөд тольгүй дижтал камеруудыг Wi-Fi, GPS загваруудаар тоноглох болов. Хамгийн сүүлчийн танилцуулгуудаас харвал гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгчид Android-аас зөвхөн өрсөлдөгч төдийгөөр бус биш ашигтай талыг нь олж харж байгаа бололтой. Ер нь үйлдлийн системтэй фото аппаратуудыг яагаад хийж болохгүй хэмээн тэд ойлгожээ. Энэ чиглэл л фото техникийн аж үйлдвэрийн ойрын ирээдүй байх нь ойлгомжтой.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж