Дур булаам эмэгтэй байхыг хүсч байна уу

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Дур булаам эмэгтэй байхыг хүсч байна уу

Ямар ч насны бүсгүйчүүдтэй ярилцахад, тэд хэрхэн sexwomen болох, эрчүүдийг хувцаслалт болон гадаад төрхөөрөө хэрхэн татах зэрэг асуудлыг илүүтэй сонирхож буй нь илт байдаг. Гэхдээ ихэнх нь ил тод хөндөхөөс эмзэглэж ичингүйрдэг нь үнэн . Тийм д та бидний бэлтгэсэн зөвлөгөөг ичингүйрлээс ангид уншаад үз.

– Та гадагш гарах бүртээ, дэлгүүрээс талх худалдан авах байсан ч маш сайхан, цэвэр цэмцгэр ху вцаслах хэрэгтэй. Бага зэргийн будалт хий. Хэрэв та үнэхээр эрчүүдийн анхаарлыг татмаар байгаа бол үүнийг заавал хэрэгжүүл. Та навсгар онцгүй хувцаслаж гарвал тун дажгүй залуустай тааралдсан ч тэд таныг огт олж харахгүй

– Биеийн тамираар хичээллэ. Ингэснээр таны хөдөлгөөн хөшингө биш чөлөөтэй болно. Булчин чангарснаар галбир сайжирч, секс төрх чинь улам л тодорно.Та хожихын тулд биш сайхан бие галбиртай болж сайн тоглож сурах нь л чухал. Биеийн тамирын төрлүүдээс энэ зорилгоор хичээллэхэд хамгийн тохиромжтой нь теннис, газрын теннис. Теннис тоглоход хамтрагч заавал хэрэгтэй. Тэгэхээр хэн нэгэнтэй дотносох сайхан боломж биш үү.

– Та өөрт зохисон хувцсыг л худалдаж ав. Ихэнх бүсгүйчүүд огт зохимжгүй хэт хэв маяг хөөж хувцасладаг нь нүдэнд илт тусдаг. Зохимжтой хувцасласан үед эрчүүдийн анхаарлыг төдийлөн татахгүй байлаа ч хамгийн гол нь Та маш чөлөөтэй тайван биеэ авч явдаг.

– Өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байх хэрэгтэй. Өвөрмөц, өөртөө итгэлтэй эмэгтэй хэмээн өөрийгөө төсөөлж яв. Өөртөө зориулан элдэв жижиг зүйлсийг бодож ол. Тухайлбал, тун дажгүй секс загварын тансаг дотуур хувцсыг өмсөөд үз. Зүгээр л өмс. Ингэснээр Та хувцсан дотроо тун секс буйгаа мэдэрсээр байх болно.

– Хэрэв Та хэн нэгэнтэй уулзахаар тохирсон бол өмнө нь өөртөө зориулан цаг гарга. Шүршүүрт ор. Боломж байвал онгоцонд орвол бүр ч сайн. Хөөс дүүргэсэн онгоц таны бүх алжаалыг “хийсгэх” болно. Ингэснээр Та илүү тайвширч, эмэгтэйлэг байдлаа илүүтэй мэдэрнэ.

– Үснийхээ цэвэр сайхан, нямбай засалтад анхаарал хандуулахаа мартав. Ахимаг насны эм эгтэйчүүд урт үстэй байх нь арай зохимжгүй мэт санагддаг юм. Буурал үстэй бол яг цагт нь будаж байхаа м артав.

– Тамхилах нь секс, эмэгтэйлэг төрхийг “унтрааж“ орхидог.

– Биеийн галбираа тодруулсан хувцас өмсвөл дээр. Учир нь хэт нэвсгэр хувцас таныг ямар нэгэн өө сэвээ нууж байна хэмээн ойлгоход хүргэдэг. Та хэлхгэр цамц өмсөх дуртай бол бүсэлхийгээ даруулж бүс бүслэвэл тун зүгээр. Та илүүдэл харвингаа нуух тохиолдолд л сул чөлөөтэй хувцасла.

– Хэт их битгий буд. Эрчүүд үүнд дургүй. Тэд таны төө хэрийн зузаан энгэсгийн доорхи царайг тун эвгүйгээр төсөөлж магадгүй. Та тун гоё нүдтэй бол өөрийн таалснаар л буд. Харин энгэсэг заавал түрхээрэй. Ингэхдээ үл анзаарагдам бол тун дажгүй шүү.

– Эрчүүдэд хумсаа будсан бүсгүйчүүд маш их таалагддаг. Тэр бүү хэл эрчүүд “Чи яагаад маникюр хийгээгүй юм бэ” гэж шалдаг гээч. Таны сайхан гар, хумс таны нэрийн хуудас шүү.

– Эрчүүдтэй болзсон хамгийн анхны уулзалтанд хэзээ ч битгий шар айраг аваарай. Харин илүү эмэгтэйлэг дарсыг захиал.

– Эрчүүдэд бас сайхан галбиртай бие, урт үс таалагддаг. Мөн тэдэнд сайхан бүжиглэдэг, уян тансаг хөдөлгөөнтэй, нүүрэмгий, илэн далангүй эмэгтэй чүүд таалагддаг. Тайван халуун дулаан яриа өрнүүлж чаддаг, инээмсэглэсэн бүсгүйгээс тэд хэзээ ч татгалзахгүй. Хэрвээ Та дөлгөөн, аз жаргалтай, өөртөө итгэлтэй байвал таны дэргэд буй эр хүн өөрийгөө тун тайван байхийг мэдэрдэг .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж