
Мөн сүүлийн үед Монгол Улсад интернет цахим сүлжээ хурдацтай хөгжихийн зэрэгцээ, үүнийг даган сайн муу үзэгдэл гарч байна. Тухайлбал, цахим мэдээллийн хуудсуудад садар самуун зураг кино дүрс бичлэгийг замбараагүй тавих болсон нь анхаарал татаж байгаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйлд заасанаар Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж тусгасан. Гэтэл мэдээллийнзарим цахим хуудсууд насанд хүрэгчдэд гэх булан нээж, садар самуун агууламж бүхий порно кино, зураг дүрс бичлэг байрлуулан нийтэд үзүүлэн сурталчлан гар утсандаа татах боломжийг бүрдүүлж байжээ. Одоогийн байдлаар эрүүгийн цагдаа нар садар самуун контент агуулсан арав гаруй цахим хуудасны эздэд хариуцлага тооцож, зарим нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайлбал, хүний нэр төрийг гутаан доромжилсон, хувийн мэдээллүүдийг зөвшөөрөлгүй байрлуулахын зэрэгцээ, садар самуун сурталчилсан порно бичлэг агуулсан zaazuur.com цахим сайтыг хаасан байна.