Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Олон Улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012”  тэмцээн өнөөдөр Тайландын Бангкок хотноо эхэллээ. Тэмцээний ялагч арваннэгдүгээр сарын 9-нд тодрох юм байна.  “Manhunt international"-д Монголыг төлөөлж загвар өмсөгч Б.Билгүйтэй оролцож байгаа бөгөөд тэрбээр одоогоор онлайн санал асуулгад дөрөвдүгээрт бичигдээд байна. Хэрвээ санал асуулгаар тэргүүлбэл тэмцээний хагас шигшээд шууд оролцох эрхийг авах юм.  

1993 онд анх зохиогдож байсан тус тэмцээн Авсрали, Сингапур,  Филлипин, БНАХУ, БНСУ, Тайваньд болж байжээ. Тэмцээнд 18-30 насны 50 загвар өмсөгч улсаа төлөөлөн оролцож байна. Наадмын ялагчийг 10 мянган ам.доллар, 25 мянган ам.доллар бүхий загварын гэрээ, таван мянган ам.долларын фото цомог хийлгэх эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жил тус наадамд загвар өмсөгч О.Амгаланбаатар оролцон, 13-р байр эзэлж байсан юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж