Өвөрмонгол, Тувагийн бөхчүүд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Өвөрмонгол, Тувагийн бөхчүүд ирлээ

Монгол туургатны үндэсний бөхийн
тавдугаар их наадамд зодоглох Өвөрмонгол болон Тувагийн бөхчүүд өнөөдөр
Улаанбаатарт хөл тавилаа.

Өвөрмонголын багийн тухайд “Гэгээн
тал” компанийн захирал Мөрөн, Өвөрмонголын үнэмлэхүй аварга Баярбаатар,
Бөхөө, Соёлоо, Давшилт, Одонсод нараар ахлуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй
баг иржээ. Тэднийг дагалдаж, урлаг соёлын төлөөлөгчид ч мөн Монголд
ирсэн байна. Тус багийн хувьд жин бүрт найман тамирчнаа сойх ажээ.

Харин
Тувагийн баг 29 хүний бүрэлдэхүүнтэй, багийг ахалж Тувагийн
Парламентийн дарга хүрэлцэн ирсэн байна. Тэд мөн л жин тус бүрт найман
тамирчнаа барилдуулах гэнэ.

Алтайн бөхчүүд өчигдөр Монголд ирсэн бол өнөөдөр орой 17.00 цагт Буриадын баг Улаанбаатарт хөл тавих юм байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж