Хятадад үйлдвэрлэсэн “Нонгшим” хоргүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Хятадад үйлдвэрлэсэн “Нонгшим” хоргүй гэв

БНСУ-д
төвтэй “Нонгшим” бэлэн гоймон үйлдвэрлэгчийн зөвхөн Өмнөд Солонгос дахь
үйлдвэрийн бүтээгдхүүнээс бензолин гэдэг бодис гарсан ч Хятад, Америк
дахь үйлдвэрээс ийм бодис илрээгүй гэж Монгол дахь дистрибьютер “Green
city” компани өнөөдөр мэдээллээ.

“Green Сity” ХХК “Нонгшим”-ийн Хятад дахь Shenyang хотын үйлдвэрээс манай улсад бэлэн гоймон оруулж ирдэг байна.

Өмнөд
Солонгост болсон явдлын дараа Shenyang хотын мэргэжлийн хяналтын газар
/Shenyang Product Supervision and Inspection Authority/ Хятад дахь
үйлдвэрийн бүтээгдхүүнд шинжилгээ хийж хүний эрүүл мэндэд хортой бодис
илрээгүй гэсэн хариуг “Green City” ХХК-д явуулжээ.

Энэ дүгнэлтэд
үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Green City”-ийн
бэлэн гоймон худалдаалахыг хориглосон байснаа өчигдөр албан ёсоор
цуцалсан гэж тус компанийнхан мэдээллээ. Тиймээс “Green City” ХХК
“Нонгшим”-ийн бэлэн гоймонгууд хэвийн худалдаалж эхэлсэн байна.

“Нонгшим”-ийн
Өмнөд Солонгос дахь үйлдвэрээс Япон Филлипин зэрэг орнуудад гаргадаг
гоймонгоос уг бодис илэрсэн ба тус улсуудаас буцаан татсан гэж “Green
City” ХХК тайлбарласан. Тэд Монголд оруулж ирдэг “Нонгшим” гоймонг
Хятадад үйлдвэрлэдэг учраас ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдлээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж