Хятадын компаниуд өр ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Хятадын компаниуд өр ихтэй байна

Хятад уурхайчин. Фото Reuters    

Гуравдугаар улирлын дүнгээр хятад компаниудын өр ихээхэн өсчээ.  Энэ нь үндэсний эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой гэж The Financial Times бичжээ.

Өнгөрсөн 7-9 дүгээр сарын хугацаанд тайлангаа тавьсан компаниудын 66 хувьд нь төлөгдөөгүй өрийн хэмжээ нэмэгдсэн байв. Компанийн худалдаа ба төлбөрийн өрийн харьцуулалтад  ч өрийн хэмжээ нэмэгджээ. Өртэй компаниудын тэргүүнд төмөр хайлуулах, суурь машины үйлдвэр болон нүүрс ба цементийн үйлдвэрлэгчид байгаа гэнэ.

Тухайлбал,  аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний аравт ордог “Sany Heavy” корпораци өрийн өсөлтөө 21 тэрбум юань буюу 3,36 тэрбум доллар болсон гэж мэдээлжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 83 хувиар их байгаа юм. Хятадын суурь машин үйлдвэрлэгч “At Zoomlion” компани мөн энэ хугацаанд өр нь 69 хувиар өссөн гэжээ. 

Хятадын металлургийн лидерүүд болох “Baosteel” (болд), “Jiangxi Copper” (өнгөт металл)  компаниудын төлөгдөөгүй өр  52 болон 66 хувиар тус тус өсчээ.

Сүүлийн дүгнэлтээр энэ онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт найман хувиас доогуур байх юм. Энэ нь хөгжиж буй бусад орнуудынхаас хамаагүй их ч тус улсын компаниуд өсөлт хоёр оронтой тоотой байна хэмээн найдаж байснаас олон компаниуд зээл аван үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Гэвч худалдаа хүсч байсан хэмжээнд нь хүрсэнгүй.

Хятадын банкуудын гуравдугаар улирлын тайланд зээлийн чанарын өсөлтийг гаргасан байна. Жишээлбэл, хамгийн их асуудалтай зээл Барилгын банкинд (China Construction Bank) 0,5 хувийн пунктээр, Хөдөө аж ахуйн банкинд (Agricultural Bank of China) хоёр хувийн пунктээр, Bank of China банкинд 1,5 хувийн пунктээр тус тус буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж