Өөрөө нөхөгддөг бетоныг туршиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Өөрөө нөхөгддөг бетоныг туршиж эхлэв

Нянгийн үрэлтэй бетон. видео Eelke Dekker    

Голландын Дельтфийн техникийн их сургуулийн  эрдэмтэд цууралтыг нь тусгай нянгууд нөхөн сэргээдэг бетонын талбайн туршилтыг хийж эхэлсэн тухай “BBC News” мэдээлэв.

Эрдэмтэд өөрөө нөхөн сэргээгддэг бетоныг бүтээхдээ Bacillus төрлийн нянг  ашиглажээ. Тэд бетондоо микроорганизмын өсвөртэй үрэл ба лактат кальцийн үрлийг хольжээ. Ингэснээр бетонд цууралт үүсвэл нян карбонат кальцийн нэг хэлбэр болох кальцит үүсгэн зайг бөглөдөг ажээ.

Бетонд цууралт үүсэхэд чийг оронгуут нян идэвхжинэ. Хэрвээ цууралт үүсэхгүй бол чийг нэвтрэхгүй учраас нян “унтаа” байдалд байж байх юм байна. Гэхдээ энэхүү нян хэдэн арван жилээр ийн “унтаа” байдалтай байсан ч чийг авангуутаа сэргэх чадвартай гэнэ. 

Лабораторын туршилтууд нь нянгууд завсар зайг кальцитаар нөхдгийг  баталж өгсөн байна. Нэлээд том зай завсраас гадна 0,2 миллиметрийн цууралтийг ч нөхөх боломжтой. Тийм бичил зай завсар нь барилгын стандартад байдаг бөгөөд ус чийг орж хөлдсөөр барилга байгууламжийг эвдрэхэд хүргэдэг аж.

Эрдэмтдийн талбайн туршилт амжилттай болбол 2-3 жилийн дараа  технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэнэ. Үүнээс өмнө өөр нэг хэсэг эрдэмтэд урт хугацааны ачааллаар бетоны бүтэц хэрхэн өөрчлөгддөгийг судалсан юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж