Их Британийн нэрт рок хамтлаг “Rolling Stones” энэ жил байгуулагдсаныхаа 50 жилийн ойтойгоо золгож, “алтан” ойдоо зориулан шинэ дуу гаргах, клип хийх, тоглолт зохион байгуулах гээд нэлээн завгүй ажиллаж байгаа билээ. “Rolling Stones” хамтлагийнхний энэ их ажлын хажуугаар гитарчин Ронни Вуд давхар хувийн амьдралдаа анхаарч, найз бүсгүй Сэлли Хампритай сүй тавиад амжжээ. Ронни Вудын найз бүсгүй Сэлли Хампри нь өдгөө 34 настай, театрын найруулагчаар ажилладаг байна. Өдгөө 65 настай Ронни Вуд хоёр дахь эхнэр Жо Вудаас 2008 онд салж хамтран эзэмшдэг дурсгалтын зүйлс, урлагийн бүтээлүүдээ дуудлага худалдаагаар худалдаж дууссаны дараа 2011 онд гэрлэлтээ эцэслэн цуцлуулж байсан байна.
Б.АНХТУЯА