Ху зургаан жилийн өмнө "Мо Янь Зуй" (Mo Yan Zui) хэмээх эртний хятад яруу найргийн үгээр нэрлэсэн брэндээ бүртгүүлсэн байсан. Үүнийг “Согтуу байхдаа дуугай бай” эсвэл “Согтуу Мо Янь” гэж орчуулж болно. Сонинд тэрээр нэгэн удаа согтоод тийм брэнд бүртгүүлэх санаа төрсөн гэжээ.
Өнгөрсөн зургаан жилийн турш энэ брэндийг нь хэн ч сонирхоогүй. Харин Хятадын Мо Янь хэмээх зохиолч Нобелийн уран зохиолын шагнал авсны дараа түүнд архины хэд хэдэн компани хандан энэхүү барааны нэрийг нь худалдан авах санал тавьсан гэнэ. Түүнээс ямар компани "Мо Янь Зуй" брендийг нь худалдан авсан талаар инженер хэлээгүй байна. Ху энэхүү нэрээ худалдсан мөнгөнийхээ нэлээд хэсгийг буяны үйлст зориулна гэжээ.
Нобелийн хороо өнгөрсөн сард уран зохиолын шагналаа Хятадын зохиолч Мо Яньд өгөхөөр шийдсэн юм. Мо Янь гэсэн нэр нь “Дуугай бай” гэсэн утгатай зохиогчийн уран зохиолын нэр. Дашрамд дурьдахад, түүний зохиол орос хэлнээ хэсэгчлэн хөрвүүлэгдсэн байснаа Нобелийн шагнал авсных нь дараа “Дарсны орон” ном нь орчуулагдан хэвлэгдээд худалдаанд сарын дотор гарчээ.