Үсний өнгийг глутатион гэх бодис барьж байдаг гэж эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ бодис нь организмыг хорт хавдраас хамгаалах үүрэгтэй аж.
Үс ердийн өнгөөрөө байх өнгө болон хорт хавдар гэсэн хоёр фронтын тулаан явагдаж байдаг аж. Харин хүн бууралтаад эхлэхэд тэр бүх глутатион нь үхлийн өвчний эсрэг чиглэгддэг ажээ.
Хүрэн эсвэл улаан пигментийн феомеланин гэх хольц болон хар болон бор өнгийн эумеланин гэх хольцыг эрдэмтэд эсийн бүтцийн эвдрэлийн хугацаатай холбон авч үзсэн байна. Нүдний болор, арьс ба үсний өнгийг гаргадаг меланиний холилцоонд эс хоорондын гол антиоксидантуудын нэг глутатин хэрэгтэй болдог ажээ. Глутатин өндөр төвшинд байх нь эс феомеланинийг ялгаруулахад тустай бөгөөд харин эумеланиний нэгдэлд глутатион оролцдоггүй ажээ.