”Скайтел” шинэ үйлчилгээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

”Скайтел” шинэ үйлчилгээ танилцууллаа



Энэ сарын 14-нөөс 17-ны хооронд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байгаа "ICT EXPO 2010" үзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан өөр өөрсдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан байна.

Уг үзэсгэлэнд Скайтел компани үүрэн холбооны шинэ үе NEX сүлжээндээ тулгуурласан цоо шинэ үйлчилгээнүүдээ танилцуулж байна. Эднийхэн гэр орон, албан газар, алслагдсан барилга байгууламжаа байнга өөрийн хараа хяналтдаа байлгаж байхыг хүсдэг хүн бүрт зориулсан NEX Camera, Улаанбаатар хотын хаанаас ч таныг өндөр хурдны интернэтэд холбох авсаархан, хөнгөхөн мөн хурдтай үзүүлэлт сайтай NEX NETBOOK, 21 Mbps хурд бүхий хөдөлгөөнт интернэтийн NEX Internet үйлчилгээний модем зэрэг өөрийн шинэ бүтээгдэхүүний дээжээс дэлгэн тавьсан байна.
Эдгээрээс манай орны зах зээлд анх удаа танилцуулагдаж буй NEX Camera үйлчилгээг хэрэглэгчид маш сонирхож байлаа. Уг үйлчилгээ нь Скайтелийн NEX 3,75G сүлжээ орсон бүх газарт ашиглаж бөгөөд дүрст дуудлага үйлчилгээгээр дамжуулан хүссэн газраа гар утаснаасаа хянах боломжтой юм байна.
Мөн өндөр үзүүлэлттэй, хөнгөн авсаархан Скайтелийн NEX Internet үйлчилгээнд ямар нэг модем хэрэглэхгүйгээр холбогдох боломжтой NEX Netbook-г ердөө 600,000₮-өөр худалдаалж байсан нь үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.
Харин Скайтелийн үзэсгэлэнгийн танхимын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол яах аргагүй NEX Internet модем байсан юм. Улаанбаатар хотын хаанаас ч таныг өндөр хурдны хөдөлгөөнт интернэтэд холбох уг бүтээгдэхүүнийг зөвхөн “ICT EXPO 2010” үзэсгэлэн дээр 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдааж байсан нь хямд, хэрэглэхэд хялбар, өндөр хурдтай интернэт сонирхон уг үзэсгэлэнг зорин очсон хүмүүст хамгийн ихээр таалагдсан нь лавтай.
Дөрвөн өдөр үргэлжлэн өнөөдөр хаалтаа хийх уг үзэсгэлэнд хараахан очиж амжаагүй байгаа бол Мэдээлэл, технологийн шилдэг, шинэ бүтээгдэхүүн бүрийг нэг дор цуглуулсан "ICT EXPO 2010"-ыг Та бүхэн зориорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж