
“NEWS” агентлагийн онцолж буй “ТӨСӨВ-2013” хэлэлцүүлэг өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд “зочлох” болжээ. ”Eagle news” телевизийн сэтгүүлч, тоймчид өнөөдөр 13.00-14.00 цагийн хооронд тус яаманд ажиллан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төсвийн талаар шууд хэлэлцүүлэг зохион байгуулна.
”Eagle news” телевизийн "Таны цаг" шууд нэвтрүүлэгт холбогдож, байгаль орчин,
ногоон хөгжилтэй холбоотой санал, асуулт хэлсэн үзэгчдэд энэхүү хэлэлцүүлгээр дамжуулан хариултыг нь хүргэх болно.
Засгийн газраас санаачилсан ард түмнээр төсөв хэлэлцүүлэх санаачилгыг дэмжин, өрнүүлж буй NEWS агентлагийн “Төсөв 2013” медиа аян цаашид бүх яамдуудаас шууд хэлэлцүүлэг бэлтгэн хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Оролцох зочид нь:
Б.Тулга /Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд/
Ж.Батболд /БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
Т.Чулуун /БОНХЯ-ны НХБТ-ийн газрын дарга/
Д.Цэцгээ /БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/
Б.Батболд /Монголын байгаль орчны парламентийн дарга/
Ж.Ганбаатар /Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч/