
Мөн эдгээр бүтээгдэхүүнд нарийвчилсан шинжилгээ хийлгэж байгаа гэж бид мэдээлсэн. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид бүтээгдэхүүнд агуулагдах бензо-/а/-прины хэмжээг тодорхойлох техникийн боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.
БНСУ-ын Хэрэглэгчийн болон Хүнс ба эмийн хяналтын байгууллагад хандсан бөгөөд эдгээр газруудаас ирүүлсэн албан ёсны дүгнэлтээр доорхи зургаан нэрийн бүтээгдэхүүнд дээрхи бодисын агууламж өндөр байгаа нь тогтоогдсон аж. Үүнд.
- NONGSHIM NEOGURI (HOT),
- NONGSHIM NEOGURI (HOT) MULTI,
- NONGSHIM NEOGURI (MILD),
- NONGSHIM BIG BOWL NOODLE SHRIMP,
- NONGSHIM SAENGSAENG UDON BOWL NOODLE,
- NONGSHIM SAENGSAENG UDON
Иймээс эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авч, худалдаалахыг хориглохоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шийдвэрлээд байна.