iPad цэнэглэгчтэй сандал бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

iPad цэнэглэгчтэй сандал бүтээжээ

Цюрихийн Микаса лабораторид iPad цэнэлэгч суурьтай, спикер бүхий  iRock  хэмээх савладаг сандал зохион бүтээжээ. Cавладаг сандал дээрээ суухад  энерцээр өөрөө савлаж, iPad-ыг цэнэглэх аж.  Зохион бүтээгчид сандлаа зах зээлд 1300 еврогоор худалдаалахаар төлөвлөж байгаа юм байна. Цэнэглэгчтэй савладаг сандал гуравдахь үеийн  iPad-ыг нэг цагийн  дотор 35 хувь хүртэл цэнэглэх хүчин чадалтай гэнэ. Гэвч  iPhone 5, iPad болон  iPad Mini-ийн дөрөвдэх загвар бүгд өөрөө цэнэглэгчтэй гэх хүн гарах байх. Тэгвэл “Apple” корпораци бүх бүтээгдэхүүндээ дагалдуулж цэнэглэгч өгдөг шүү дээ. Гэвч iRock сандал бол ердөө цэнэглэгчтэй сандал. Сандлаа хэр удаан савлуулна, тэр хугацаагаар iPad эсвэл  iPhone-оо цэнэглэнэ. Цэнэглэгчтэй савладаг сандлыг савлуур сандлын уламжлалт загвараар бүтээжээ. Зохион бүтээгч энэ бүтээл нь гэр ахуйн тавилгыг орчин үеийн өндөр технологитой холбох эхний алхам болно гэж ярьж байгаа гэнэ. Цэнэглэгчтэй савладаг сандлыг сайн чанарын швед нарсаар урлаж, таван өөр өнгөтэйгээр худалдаанд гаргах юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж