Шахмал түлшний үйлдвэртэй танилцана

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Шахмал түлшний үйлдвэртэй танилцана

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өнөөдөр 12.30 цагт   ТЭЦ-2 төрийн өмчит компанийг түшиглэн баригдаж байгаа хагас коксон шахмал түлшний үйлдвэртэй танилцахаар болжээ. УИХ-аас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг батлах хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангах ёстой хэмээн үзсэн юм. Энэ хүрээнд дээрх үйлдвэрийг барих ажил эхэлсэн билээ. Одоо харин үйлдвэрийн ажил ямар шатанд яваатай холбогдох албаны хүмүүс танилцахаар болсон нь энэ юм. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагт жилд 210 мянган тонн коксон түлш үйлдвэрлэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж