Чуулган 50.6 хувийн ирцтэйгээр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Чуулган 50.6 хувийн ирцтэйгээр эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, хуралдаанд ирвэл зохих 71 гишүүнээс 36 нь хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор хамгийн эхнийх нь Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлт юм. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж