
Цахим энтертайнментийн салбарын 2005 оны экспо үзэсгэлэнгийн үеэр “Final Fantasy XIII” тоглоомыг олон нийтэд албан ёсоор танилцуулахад тоглоом сонирхогчдын анхаарлыг гойд татаж, бэст-селлэр болно гэдгийг бараг бүх л шинжээчид хэлж байсан юм. Тоглоомыг хөгжүүлэгч Японы “Square Enix” студийн мэдээлснээр тус тоглоом өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн хэмжээнд 5,5 сая хувь, үүнээс зөвхөн Хойд Америкийн хэмжээнд нэг сая хувь борлогдсон нь компанийн ашиг орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх гол хүчин зүйл болсон байна. Гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болсон “Square Enix” компанийн санхүүгийн жилийн тайланд тусгаснаар тус компани 12 сарын хугацаанд нийт 192,26 тэрбум иен буюу 2,09 тэрбум ам.долларын орлого олсноос 102,7 сая нь цэвэр ашиг гэнэ.
Мөн тус компанийн “Dragon Quest IX” тоглоом 4,26 сая хувь, “Batman: Arkham Asylum” тоглоом 3,24 сая хувь борлогдсон нь компанийн санхүүгийн байдалд таатай нөхцөл бүрдүүлжээ.
С.Цэлмэг