Алтны өнгийг хувиргадаг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Алтны өнгийг хувиргадаг боллоо

Алт шар өнгөтэй байдаг гэсэн ойлголтыг технологийн дэвшлээр халж байна. Их Британийн Саусгемптоны Их сургуулийн эрдэмтэд алтны гадаргын бүтцээс гэрлийн долгионоор нөлөөлөн өнгийг нь өөрчилж болох  судлыг олжээ. Тэгснээр алтны атомын төвшинд нөлөөлж  өнгийг нь улаан, ногоон болгон өөрчлөх боломж бүрдсэн байна. Өнгийг нь өөрчилсөн алтыг гоёл чимэглэл, зар сурталчилгаа зэрэгт хэрэглэж болох ажээ.

Уг технологийг мөнгө, хөнгөн цагаан зэрэг бусад металлд хэрэглэж болохыг эрдэмтэд тогтоожээ. Металлын өнгийг өөрчилж болох  гадаргын судал нь ердөө л 100 нанометрын гүнтэй ажээ.

Энэ нээлтийн үр дүнд мөнгөн бөгжийг нарийхан улаан, ногоон судлаар гоёж болох аж.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж