Долоохон хоногийн дараа нээлтээ хийх гэж байгаа ХКН-ын ээлжит 18 дугаар их хуралд зориулсан шинэ сайтыг өнөөдрөөс нээж байна. www.cpcnews.cn гэсэн хаягтай энэ сайтаар англи, хятад хэл дээр ХКН-ын их хурлын талаарх мэдээллийг цаг тутамд шуурхай хүргэж байх ажээ.
Өнөөдөр буюу сайт нээгдсэн эхний өдөр ХКН-ын шинэ их хурал яагаад дэлхий нийтийн анхраалын төвд байгаа талаар мэдээлжээ. Юуны өмнө энэ их хурлаар Хятадын шинэ үеийн удирдагчид тодорно. Хятад бол асар их өөрчлөлт хийж буй дэлхийн том гүрний нэг. Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэдгээрээ Хятадад болж буй өөрчлөлтүүд дэлхий нийтийн анхаарлыг татдаг гэдгийг сайтын мэдээнд дурдсан байна.
Д.ОЮУН