Цасан шуурга болж холбоогүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Цасан шуурга болж холбоогүй болжээ

Архангай аймгийн Булган, Эрдэнэбулган, Хотонт, Хангай, Төвшрүүлэх зэрэг сумдын нутагт их хэмжээний цас орж, хүчтэй шуурга тавьснаар холбоо тасраад байна. Өнгөрсөн 16, 17-ны өдрүүдэд нойтон цас, бороо холилдон орж, 14.6-34.5 мм хур тунадас тогтож, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Эдгээр сумдын уулархаг газруудад 0.8-10 см цасан бүрхүүл тогтож, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Тариат сумын чиглэлийн холбооны 20 ширхэг тулгуур мод унаж, Эрдэнэбулган суманд холбооны кабелийн шугам, Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хөвсгөл аймгийн Рашаант сумдын чиглэлийн болон аймгийн төвийн зарим хэсгийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан байна.
Тиймээс яаралтай эвдрэлийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд цахилгаан аваарь техникийн ажлын 40 хүн 10 автомашин техник, холбооны ажлын найман хүн хоёр техник, Онцгой байдлын хэлтсийн 14 албан хаагч  ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Одоогоор Их тамир, Цэцэрлэг сумын цахилгааны агаарын зарим шугам, холбооны 5 шугамын тулгуур, кабелийн телевизийн 10 багана, аймгийн төвийн холбооны шугамд гарсан гэмтэлийг сэргээн засварлан ажиллаж буй аж.

Л.Халиу 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж