Албаны эх сурвалжийн хамгийн сүүлийн мэдээгээр Сэнди хар салхины улмаас АНУ-д 63 хүн амиа алдаад байгаа юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой Барак Обама сонгуулийн компанит ажлаа зогсоогоод байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх мягмар гаригт буюу энэ сарын 6-нд болох юм.
Обама болон түүний албаныхан өчигдөр нисдэг тэргээр гамшигт өртсөн мужуудын нөхцөл байдалтай танилцсан бөгөөд түүнийг Холбооны онцгой байдлын дарга Крейг Фугейт мөн дагалдан явсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама “Ихээхэн хэмжээний хохирол дагуулсан байгалийн гамшиг бидэнд маш том сургамж боллоо. Засгийн газраас, оршин суугчдын орон байрны асуудлаас эхлээд шийдвэрлэх асуудал олон байна. Бид аль болох ард түмэндээ туслахыг илүүд үзэх хэрэгтэй байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн тэрээр Сэнди хар салхины улмаас Нью-Йорк, Массачусеттс, Мэрилэнд, Коннектикут, Нью-Жерси, Баруун Виржини, Пеннсилвани, Виржини, Охайо хотуудад дэлгүүр үзвэр үйлчилгээний байгууллагууд ихээр өртөж байшин барилга нурснаас эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаж байгааг онцолсон аж.