ОХУ интернэтийн хяналтыг чангалав

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

ОХУ интернэтийн хяналтыг чангалав

ОХУ-д хүүхдүүдийг интернэтийн садар самуун, гэмт хэрэг, аллага хүчирхийлэл сурталчилсан элдэв контентоос хамгаалах зорилгтотой хууль хэрэгжүүлж эхэлжээ. Оросын хууль тогтоогчид хууль бус вэб сайтуудтай шүүхдэлцэхгүйгээр хар бүртгэлд оруулж, хаах эрхтэй болсон байна. Парламентын дээд, доод танхим хүлээн зөвшөөрсөн хуулийн төсөлд Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долдугаар сард гарын үсэг зурсан юм. ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ хууль интернэтийн хяналтыг улам чангална хэмээн үзэж байна.  Хуулийн төсөл нь ОХУ-ын одоогийн хэрэгжиж буй мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт болж орсон юм. ОХУ-ын эрх баригчид энэ хууль нийгмийн эмзэг бүлэг болох өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан бичлэг, хэрхэн амиа хорлох тухай сэдэл, заавар өгсөн контент, видео бичлэг, хар тамхи, мансууруулах бодисын сурталчилгааг таслах зогсооно гэж гэж тайлбарлаж байгаа юм. Хэрэв хууль бус вэб сайтууд хууль бус үйл  ажиллагаагаа даруй зогсоохгүй бол хууль сахиулагчид сайтуудыг хаах эрхтэй аж.


Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж